ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ УЛСЫН ТУРШЛАГА

Authors

  • Г.Болор-Эрдэнэ Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн ахлах багш Author
  • Г.Анхсайхан Гэмт явдал судлалын магистрант Author

DOI:

https://doi.org/10.63570/7msy6w72

Keywords:

Зам тээврийн осол, зөрчил, улсын чанартай авто зам, хар цэг, зам тээврийн ослын шалтгаан

Abstract

Монгол Улсын авто замын сүлжээний нийт урт 111,916.7 км байдаг бөгөөд үүнээс олон улс, улсын чанартай 14,921.3 км авто зам, орон нутгийн чанартай 96,040 км авто зам, тусгай зориулалтын 955.8 км авто зам байна. Автозамын сүлжээ хөгжиж байгаа өнөөгийн үед зам, зам орчны нөхцөл байдлаас шалтгаалан гарсан зам тээврийн осол хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж буйг статистик тоо баримтаас судлан авч үзвэл манай улсад 2020-2024 оны сүүлийн 5 жилийн байдлаар 118908 зам тээврийн осол бүртгэгдсэний 0.5% нь зам замын нөхцөл байдлаас шалтгаалан гарсан гэж үзсэн байна.

Гэтэл авто замын сүлжээ өндөр хөгжсөн Их Британи, Франц зэрэг орнуудад замын нөхцөлөөс шалтгаалж гарсан зам тээврийн осол, хэрэг нь бүх осол хэргийн 28-30%, Оросын холбооны улсад 3 осол тутмын нэг нь зам орчин муу байснаас шалтгаалан гарсан гэж үзэж зам тээврийн осол, хэргийн хохирлыг тухайн зам хариуцдаг аж ахуйн нэгж байгууллагаар бүрэн хариуцуулдаг байна. Иймээс энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжийн хариуцлага маш өндөр байдаг.

Энэхүү судалгаагаар Монгол Улсын автозамын нөхцөл байдлыг АНУ-ын хөдөө орон нутгийн автозамтай харьцуулан судалж тус улсын авто замд гарсан зам тээврийн ослыг 46 хувиар бууруулж чадсан туршлагыг өөрийн орны хөрсөн дээр буулгах зорилгыг дэвшүүлэв. Ингэснээр манай улсын хөдөө орон нутгийн эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээтэй автозамд мөргөлдөх, онхолдох хэлбэрээр гарч байгаа зам тээврийн ослыг 46 хүртэлх хувиар бууруулах боломжтой байгааг харуулахыг зорилоо.

References

Campbell, J., Lichty, M., Brown, J., Richard, C., & Justin S, G. (2012). NATIONAL COOPERATIVE HIGHWAY RESEARCH PROGRAM: Human Factors Guidelines for Road Systems. WASHINGTON, D.C.: Safety and Human Factors.

Donavan, P., Janello, C., Rochat, J., & McKenna, S. (2025 оны 01 15). Effective Low-Noise Rumble Strips. National Academies Press eBooks: https://nap.nationalacademies.org/read/27861-ээс Гаргасан

Engineering Discoveries. (огноо байхгүй). Australian Company Introduces Glow-In-The-Dark Highway Paint Technology | Engineering Discoveries. Engineering Discoveries: https://engineeringdiscoveries.com/australian-company-introduces-glow-in-the-dark-highway-paint-technology-ээс Гаргасан

FHWA. (2025 оны 01 11). About Safety. Federal Highway Administration: https://highways.dot.gov/safety/about-safety-ээс Гаргасан

Organization:WHO, W. H. (2023 оны 12 13). Road traffic injuries. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/road-traffic-injuries-ээс Гаргасан

Зам тээврийн яам. (2014). Авто замын тэмдэглэл. Улаанбаатар: Зам тээврийн яам.

Тээврийн цагдаагийн алба. (2023). Монгол Улс дахь зам тээврийн осол, зөрчлийн эмхтгэл цуврал. Улаанбаатар: Тээврийн цагдаагийн алба.

Downloads

Published

2025-06-25

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Болор-Эрдэнэ, Г., & Анхсайхан, Г. (2025). ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЗАРИМ УЛСЫН ТУРШЛАГА. Хууль сахиулахуй, 42(2), 71-78. https://doi.org/10.63570/7msy6w72

Similar Articles

1-10 of 116

You may also start an advanced similarity search for this article.