КИБЕР ОРЧИНД ТЕЛЕГРАМ ПЛАТФОРМ АШИГЛАН ҮЙЛДЭЖ БУЙ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Authors

  • Б.Хатанзориг Author

DOI:

https://doi.org/10.63570/5t2v5734

Keywords:

Телеграм платформ, кибер орчин, залилах гэмт хэрэг, дүн шинжилгээ.

Abstract

Дэлхий дахинд орчин үеийн техник, технологи хөгжиж, нийгмийн
бүхий л харилцаа цахим хэлбэрт шилжихийн хэрээр хүн төрөлхтөний цахим орчны
хэрэглээ өсөн нэмэгдэж нийгэмд хөгжлийн шинэ боломж олгохын зэрэгцээ сөрөг
үзэгдлүүдийг ч дагуулсаар байна. Үүний нэг илрэл нь кибер орчин ашиглан үйлдэгдэж буй
гэмт хэрэг юм.
Кибер орчин ашиглан үйлдэгдэж буй гэмт хэрэг нь зах хязгааргүй интернэт орчноор
дамжин үйлдэгддэг тул манай улсад мөн адил тус төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж,
маш эрчимтэй хувьсан өөрчлөгдөж, шинэ үйлдлийн аргууд тогтмол илэрч байгаа билээ.
Сүүлийн үед Монгол улсад “Телеграм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах
гэмт хэрэг шинээр бий болж тус хэргийн гаралт эрс нэмэгдэж байгаа тул тус хэргийн
шалтгаан нөхцлийг олж тогтоох, илрүүлэх, тэмцэх арга замыг эрэлхийлж дүн шинжилгээ
хийж, санал дэвшүүлэх зорилгоор тухайн сэдвийг сонгосон нь уг сэдвийг судлах үндэслэл
болно.
Эл судалгааны ажлыг шинжлэх ухааны судалгааны аргын нэг болох тоон
судалгааны аргыг ашиглаж, тэр дундаа статистикийн арга, индукцийн арга зэргийг
ашиглаж хийсэн болно. Судалгааны арга зүйн зарчмын хувьд бодитой хандах, тогтвортой
байх, зохистой байх зарчмыг баримталсан.
Кибер гэмт хэрэг буюу цахим орчинд цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт
хэргийн мөн чанар, ойлголт, өнөөгийн байдлын талаар эрдэм шинжилгээний цөөнгүй
өгүүлэл нийтлэгдсэн. Тухайлбал, Л.Галбаатар "Кибер гэмт хэргийг шүүхэд хянан
шийдвэрлэх нь" ном, Д.Булган "Кибер гэмт хэргийн мөн чанар, түүний шинжийг
тодорхойлох нь", Б.Өнөрмаа "Цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж буй гэмт хэргийн
шалтгаан нөхцөл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага", Г.Мөнгөншагай
"Цахим гэмт хэрэгтэй тэмцэж буй өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт", Д.Сумьяацэрэн
"Монгол Улс дахь кибер гэмт хэргийн өнөөгийн байдал, дүгнэлт, санал", Б.Цэцэгмаа
“Цахим гэмт хэрэгтэй тэмцэж буй өнөөгийн байдал, эрх зүйн зохицуулалт" зэрэг нэг сэдэвт
бүтээлүүд гарч байсан байна.
Харин “Телеграм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн
үйлдлийн арга, шалтгаан нөхцлийг урьд өмнө нь судалж байгаагүй тул энэхүү судалгааг
хийснээр судалгааны үр дүнд үндэслэн практикт тухайн гэмт хэрэг үйлдэгдэхээс
урьдчилан сэргийлэх, тэмцэх, таслан зосгоох арга замыг тодорхойлох ач холбогдолтой, цаг
үеэ олсон шинэлэг судалгаа болсон.

Author Biography

  • Б.Хатанзориг

    Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын
    Цахим мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч
    Khatanzorig B.
    Senior Criminal detective, Department of Digital Information & Analysis,
    Cybercrime Division, Criminal Police Agency

Downloads

Published

2025-12-16

How to Cite

Б.Хатанзориг. (2025). КИБЕР ОРЧИНД ТЕЛЕГРАМ ПЛАТФОРМ АШИГЛАН ҮЙЛДЭЖ БУЙ ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ. Хууль сахиулахуй, 43(3), 40-47. https://doi.org/10.63570/5t2v5734

Similar Articles

1-10 of 152

You may also start an advanced similarity search for this article.