МОНГОЛ УЛСЫН АЛБАДАН АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ БА НИЙГЭМД СУУРИЛСАН ЯЛЫН ҮР НӨЛӨӨГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ
DOI:
https://doi.org/10.63570/gd0m3409Abstract
Энэ илтгэлээр Монгол Улсад албадан ажил хийлгэх ял болон бусад
хорихоос өөр төрлийн буюу нийгэмд суурилсан альтернатив ялыг хэрэглэж хэвших,
эдгээрийн эрх зүйн орчинг өргөжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Гэмт хэрэгтнийг нийгэмд
нь хүмүүжүүлэхийн ач холбогдол нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, рецедив гэмт
хэрэгтнийг бууруулах, хорих ангийн ачааллыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой
юм. Албадан ажил хийлгэх ялын биелэлтийг авч үзэхэд нийслэлийн хэмжээнд 2012 онд
92.4 %, 2013 онд 86.8 %, 2014 онд 71.6% хувьтай байгаагаас үзэхэд ялын биелэлт буурах
хандлагатай байгаа төдийгүй зөвхөн тохижилт үйлчилчилгээний компанид ажиллуулахаас
өөр ажлын байр олддоггүй зэрэг хүндрэлүүд байгаа нь харагдаж байна.
Иймд 2015 оны Эрүүгийн хуульд шинэчлэгдэн орж байгаа нийтэд тустай ажил хийлгэх
ялыг хэрэгжүүлэхдээ ажлын байрыг өргөжүүлэх энэ ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар
анхаарах нь зүйтэй. Зөвхөн тохижилт үйлчилгээний компанид гудамжны хог цэвэрлүүлэх
төдийгээр хязгаарлахгүйгээр мод тарих, уул уурхайн газар нөхөн сэргээлт хийх, эмнэлэг
болон асрамжийн газарт настай хүн, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүмүүсийг асрах зэрэг
олон ажлыг хийлгэж болох талаар судлах асуудлыг тус илтгэлээр дэвшүүллээ. Ер нь гэмт
хэрэгтнийг нийгэмд нь хүмүүжүүлэхэд хорихоос өөр төрлийн ял оногдуулах, хорих ял
эдлээд суллагдсан этгээдийг нийгэмд нь эргэн нэгтгэх гэсэн үндсэн 2 асуудал Монгол Улсын
эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоонд тулгарч буйг анхаарах түүнчлэн
энэ асуудалд байцаан шийтгэх ажиллагааг явуулж буй төрийн ажилтнуудаас эхлээд шашны
үйл ажиллагаа явуулж буй энгийн сүсэгтнийг хүртэл олон нийтийн оролцоо чухал юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.