ЦАХИМ ОРЧИНД ХУВЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАХ НЬ
DOI:
https://doi.org/10.63570/s8k77y10Keywords:
Олон нийтийн цахим сүлжээ, интернэт, хүний эрх, үний нэр төр, алдар хүндAbstract
Даяаршлын хүчин зүйлийн нөлөөгөөр цахим орчинд суурилсан уламжлалт бус хэрэглээ тэргүүлж, иргэд бүхий л төрлийн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран түргэн шуурхай эрж хайж, хүлээн авч, түгээх боломжтой болсон. Иймд цахим орчинд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор эрх зүйн зохицуулалт хийх, тодорхой хязгаарлалт тогтоох үйл явц өрнөх болсон нь цахим орчинд хувь хүний эрхийг хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болсныг харуулж байна. Хүн болж төрснөөрөө баталгаатай эдлэх эрхийн нэг бол халдашгүй, чөлөөтэй байх эрх тэр дундаа нэр төр, алдар хүндээ хамгаалуулах явдал юм. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болох үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх эрхийг хүн бүхэн эдлэх ёстой. Эдгээр эрхүүд нь бие биетэйгээ харилцан уялдаатай, бие биеэсээ хамаарсан, салшгүй холбоотой байдаг. Дээрх хүний эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчин цахим орчинд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг хэрхэн хангаж байгааг судлах зорилгоор энэхүү сэдвийг сонгосон. Уг судалгааны ажлыг шинжлэх ухааны харьцуулах болон баримт, бичиг судлалын судалгааны аргуудыг түлхүү ашиглаж, илүү өргөн хүрээнд, цогц байдлаар хийсэн. Уг судалгааны ажил нь цахим орчин дахь хувь хүний нэр төр, алдар хүндэд халдаж буй зөрчлийг тодорхойлж, цахим орчинд уг эрхийг хамгаалахаар хийгдэж урьдчилан сэргийлэх болон таслан зогсоохтой холбоотой мэдээлэлд хяналт тавих оновчтой тогтолцоог хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход туслалцаа үзүүлэх ач холбогдолтой.
References
Монгол Улсын Үндсэн хууль (Монгол Улсын Их Хурал 1992 оны 1 13).
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (Нэгдсэн үндэсний байгууллага 1966).
Хүний эрхийн түгээмэл тунхаглал (Нэгдсэн үндэсний байгууллага 1948 оны 12 10).
Тэмүүжин, Х. (2004). Jus Frast буюу ёст үг. Улаанбаатар: МУИС, Хууль зүйн сургууль.
Мөнхсайхан, О. (2017). Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь. Эрх зүй сэтгүүл.
Ди Ар Ай, & Глоб интернэшнл төв. (2018). "Хүний эрхийн тухай мэдээлж, сурвалжлах нь" хэвлэл мэдээллийнхэнд зориулсан гарын авлага. Улаанбаатар хот.
Монгол Улсын засгийн газар, Европын холбоо, НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, & Олон улсын хөдөлмөрийн байгууллага. (2023). Цахим үйлчилгээний ажилтан багшийн гарын авлага. Улаанбаатар.
Downloads
Published
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.