ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТАКТИКИЙН БЭЛТГЭЛ
Keywords:
тактик, аргазүйAbstract
Шинжлэх ухааны хөгжлийг зогсоох боломжгүй, бидний амьдралд ч шинэ шинэ бодис, материал, шинэ технологиуд нэвтэрсээр байна. Хот суурин газрууд өргөнөөрөө болон өндрөөрөө тэлж, хүний гараар бүтээгдсэн метр квадратаар хэмжигдэх олон үнэт зүйлсийн төвлөрөл үүссээр байгаа нь гал түймэр улам ихээр гарах, унтраахад хэцүү түвэгтэй болох, нийгэмд илүү их хор хохирол учрахад хүргэж байна.
Хүн төрөлхтөн жил бүр гал түймрийн аюулд юугаар ч зөвтгөх аргагүй олон арван хүний амь бие, үнэт зүйлийг алдаж байна. Гал түймэрт ой мод, амьтан, ургамал, төрөл бүрийн зориулалттай байшин барилга сүйрсээр. Олон зууны туршид хүн төрөлхтөн гал түймэртэй тэмцэж гал түймрийн аюулаас хамгаалах шуурхай ажиллагааны бүхэл бүтэн системийг бий болгосон нь гал түймэр унтраах тактик юм. Объектын галын аюулгүй байдлыг үндсэндээ урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах гэсэн хоѐр үндсэн чиглэлээр хангадаг.
Орчин үеийн соѐлт ертөнцийн дэд бүтцийг судалж үзсэнээр хүн ам суурьшсан төвлөрлийн бүс, объектуудад гал түймрийн аюул нэмэгдэж буй хэдий ч энэхүү орчин үеийн ертөнцөөс үл хамааран хар салхи, цунами, үер, газар хөдлөлтийн аюул нэмэгдсээр байгаа талаар дүгнэлт хийх боломж гарч ирнэ. Галт уулын дэлбэрэлт, ган гачиг, аадар бороо, цасан уруй, мөн түүнчлэн радиац, хорт бодис, тэсрэх дэлбэрэх бодис, осол аваар зэрэг техник орчноос үүдэлтэй аюул занал нэмэгдэн гарсаар байна.
Гал түймэр унтраах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь шинжлэх ухаан, зохион байгуулалтын болон урьдчилан сэргийлэх цогц хүчин зүйлээс гадна гал түймрийн тархалтын зүй тогтлыг судлах, шинэ төрлийн техник хэрэгсэл, хүн аврах болон гал түймэр унтраах арга барилыг чадварлаг ашиглах, эрх зүйн хэм хэмжээний бааз суурийг зөв хэрэглэх зэргээс ихээхэн хамаарна.
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.