ГАЛ СӨНӨӨГЧДИЙН АЛБАНДАА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР, СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • А.Амарболд Author

DOI:

https://doi.org/10.63570/qex6d688

Keywords:

Нийгэм-сэтгэл зүй, сэтгэл зүйд нөлөөлөх хүчин зүйл үё хоорондын ялгаа

Abstract

Нийгэм, соёл, техник технологи, эдийн засаг, экологийн өөрчлөлтүүдийн үр дүнд нэг цаг үед амьдарч буй хүмүүс нийтлэг хэв шинжтэй болж, нийгэм-сэтгэл зүйн хувьд өөр хоорондоо ялгаатай болсноор нийгмийн үе үүсдэг. Дэлхий ертөнц глобалчлагдаж буй энэ цаг үед хүн төрөлхтөн олон соёлд нийцэж амьдрах шаардлагатай нүүр тулж байгаа ба шинэ бүхэнд дасан зохицож амьдрах асуудал анхаарал татах болсон. Нийгмийн өвөрмөц байдлыг нийгмийн орчин дахь байр сууриа өөрчлөх, харилцан үйлчлэл, нийгмийн үйл явцад олж буй субьект  бүтээж байдаг бөгөөд хувь хүний нийгмийн шинэ үнэт зүйлсийг мэдрэх нь танин мэдэхүйн-сэтгэл зүйн үндэс болдог. Орчин үеийн  нийгэм дэх эрс өөрчлөлтүүд нь олон нийтийн ухамсарт өөрчлөлт, хүн амын үнэ цэнийн чиг баримжаа өөрчлөгдөхөд зайлшгүй хүргэдэг бөгөөд үүний нэлээд хэсэг нь залуучууд юм. Өнөөгийн манай нийгэмд нийгмийн тогтворгүй байдал, нийгмийн эрсдэл, нийгмийн хурцадмал байдал ихэсч эдгээр хүчин зүйлүүд нь залуу үеийнхний оюун санааны болон бие бялдрын хөгжилд нөлөөлж  байна гэж үзэж болохоор байна. Нийгмийн ялгаатай байдал үе хоорондын ялгаатай байдлын талаар гадны эрдэмтэн, судлаачдын бүтээл, эх сурвалжууд нэлээдгүй байна. Тухайлбал: ), T.Matthew, M.Schier "The WHYs and HOWs of generations research" (2015) бүтээлүүдээр тус тус үе хоорондын ялгаатай байдлын талаар судалсан; Kom, M.Dimock, K.Van Passeen, R.Fry, Campbell and Twenge зэрэг судлаачид ажлын байран дахь үе хоорондын ялгаатай байдал, үеүдийн нийгэм-сэтгэлзүйн онцлогийн талаар судалгаанууд хийсэн байна. 
Саад бэрхшээлийг даван туулах тухай асуудал нь гадаад, дотоодын судлаачдын өргөн судалсан сэдэв юм. J. Robinson, R.Moskowitz, J.Connor-Smith, S.Taylor (2004) нар “Personality and coping” бүтээлд саад бэрхшээлийг даван туулах хэв маяг, үр нөлөөний талаар; W.H.Krohne “Stress and coping theory” (2002), M.Hellen, R.Martin “Coping and managing stress” (2004) бүтээлүүдэд стрессийг даван туулах тухай нийгмийн эрүүл мэндтэй холбон судалсан гадны эх сурвалжууд олон байна.  
Монголын эрдэмтэн судлаачид  саад бэрхшээлийг даван туулах тухай ойлголтыг цэрэг, цагдаа, онцгой байдал, багш, эмч нарын ажлын стрессийн  чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудад ерөнхийлөн авч үзсэн байх ба нийгмийн үеийн талаар Д.Зоригт (2008) Ө.Ганзориг, Б.Лхагважаргал, Ж.Эрдэнэбилэг, З.Гэрэлтуяа нар “Монголын нийгмийн үеүдийг тодорхойлох судалгаа”-нд (2020) нийгмийн үеийн ангиллыг тодорхойлон гаргасан харин нийгмийн залуу үеийн талаар хийгдсэн судалгаанууд цөөнгүй байгаа ба Т.Одончимэг, О.Мөнхжаргал, Б.Дорж, Ш.Цэндхүү, Ц.Бадамцэцэг, М.Баярсайхан, Т.Энхтүвшин нарын хамтарсан “Монголын оюутан залуучуудын нийгэм-сэтгэл зүйн онцлог” (2018) нэг сэдэвт бүтээлд монголын залуу үеийн нийгэм-сэтгэлзүйн онцлог” талуудыг, Б.Туяа, Д.Дэлгэрмаа нар залуучуудын нийгэм-сэтгэлзүйн перцепци талаас, Ч.Санжмятав зэрэг эрдэмтэд 
сурган хүмүүжүүлэх чиглэлээр төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтарсан судалгаанууд хийсэн байна. 

Author Biography

  • А.Амарболд

    ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн багш, ахмад

Published

2025-05-27

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАЛ СӨНӨӨГЧДИЙН АЛБАНДАА ДАСАН ЗОХИЦОХ ЧАДВАР, СЭТГЭЛ ЗҮЙД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛСИЙН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 25(1). https://doi.org/10.63570/qex6d688

Similar Articles

1-10 of 79

You may also start an advanced similarity search for this article.