ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ОФИЦЕР БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АРГА ЗАМ
Keywords:
Гамшгаас хамгаалалт, зохион байгуулалт, засаг захиргаа, хүний нөөц, бие бүрэлдэхүүн, бие бялдар, хамт олонAbstract
Манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, объектын болон ой хээрийн түймэр, цөлжилт, хэт халалт, хүйтрэл зэрэг байгалийн гамшгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавьжны тархалт, үйлдвэр, тээврийн хэрэгслийн осол, цацраг идэвхт хордолт, химийн хорт бодисын алдагдалт зэргээс хүний амь эрсдэх, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчинд ихээхэн хохирол учирсаар байна. Түүгээр ч үл барам зарим урьд өмнө гарч байгаагүй шинэ төрлийн өвчин үүсэн бий болж, гамшиг, ослын аюул занал шинэ төрөл, хэлбэрээр үүсэх нь бий боллоо. Энэ байдлын улмаас гамшгийн аюулын хэмжээ, тоо давтамж өсч, чиг хандлага өөрчлөгдөж байгаатай уялдан Онцгой байдлын байгууллагын гүйцэтгэх, үйл ажиллагааг өргөжүүлэх бодит шаардлага бий болж байна.
Аливаа байгууллагын хувьд ч хүний нөөц нь хамгийн үнэ цэнэтэй хязгааргүй өсөн нэмэгддэг шавхагдашгүй нөөц тул хүн тухайн байгууллагын үнэт баялаг. Байгууллагын амжилт тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, авьяас чадвар, тэдгээрийн хөгжил, тогтвор суурьшлаас хамаарах төдийгүй тэдгээрийг оновчтой төлөвлөх, зохион байгуулах үйл ажиллагаанаас шалтгаалж байдаг. Байгууллагын ажилчдыг сургах, тэднийг давтан мэргэшүүлж, ажлын дадлага ур чадварыг нэмэгдүүлэх нь ямар ч байгууллагын эрхэм зорилгын бүрэлдэхүүн хэсэг, зайлшгүй хэрэгцээ бөгөөд үүнийг орчин үеийн байгууллагуудын хөгжих амжилтын нэг үндэс гэж үздэг байна.Онцгой байдлын байгууллагад ажиллаж буй хүмүүсийн ажлын гүйцэтгэлээс байгууллагын ажлын эцсийн үр дүн хамаарна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.