ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Authors

  • Д.Нарантуяа Author

Keywords:

гамшгийн эрсдэлийн тойм үнэлгээ, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах

Abstract

Дэлхий дахинд олон нийтийн оролцоотойгоор гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг чухлаар авч үзэх болсон. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас 2015 онд зохион байгуулсан Дэлхийн бага хурлаас гаргасан “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичигт “гамшгийн эрсдэлийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх, гамшгийн эрсдэлийг удирдах засаглал болон бэлэн байдлын чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах15” үйл ажиллагааг үндсэн чиглэл болгон тусгасан.

Үүнтэй уялдсан МУ-ын ЗГ-ын 2018 оны 68 дугаар тогтоолын 2.1-д “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ нь гамшгийн эрсдэлийн тойм судалгаанд үндэслэх бөгөөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг үнэлгээ хийхэд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх, эрсдэлийг тодорхойлох зорилгоор хийнэ. 2.2.1-д “ үндэсний хэмжээний тойм судалгааг онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон холбогдох салбарын эрдэмтэн судлаачдын хамтарсан ажлын хэсэг16” хийнэ гэж заасны дагуу 2019 онд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг 14 аймгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээний тойм судалгааг хийж дүнг гаргасан. Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа болон цаашид авч хэрэгжүүлэх саналыг талаар товч өгүүллээ.

Author Biography

  • Д.Нарантуяа

    Гамшгийн эрсдэлийн судалгаа хариуцсан ЭША бөгөөд секторын эрхлэгч, докторант, ОБЕГ-Гамшиг судлалын хүрээлэн

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТОЙМ СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 19(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/176

Similar Articles

1-10 of 82

You may also start an advanced similarity search for this article.