ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ УЛСЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ УДИРДЛАГАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • П.Даш Author

Keywords:

Улсын нөөцийн удирдлага, улсын нөөц, улсын нөөцийн бүтэц, тогтолцоо

Abstract

Улсын нөөц нь үндэсний эдийн засгийн хөгжлийг тэнцвэржүүлэх, тогтворжуулах, эдийн засгийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн төлөвлөгөөнд тооцоологдоогүй онцгой нөхцөл байдалд ашиглах материал баялгийн сэлбэх нөөцөөр тодорхойлогддог. Улсын нөөцийн удирдлага нь зах зээлд үндэсний эдийн засгийг дайчлах, эдийн засгийг тэнцвэржүүлэх, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын нөөцийг бүрдүүлэх, байршуулах, хадгалах, хамгаалах, ашиглах, нөхөн бүрдүүлэх, үйлчлэх эдийн засаг, захиргаа, хэм хэмжээ-эрх зүйн арга хэмжээний цогц билээ. Улсын нөөцийн үүрэг, зорилго, улсын нөөцийн удирдлагын тогтолцоо, үүрэг тухайн улсын төрийн байгууламж, хөгжлийн түвшин, байгалийн нөөц, баялаг, хүн амын хэрэгцээ, гамшиг ослын нөхцөл байдал зэргээс шууд хамааралтай болох нь судалгааны ажлын явцад харагдсан.

Иймд Монгол Улсын нөөцийн төрөл, хэлбэр, зорилго, түүний удирдлагын үүрэг, зорилтыг олон улсын жишигт нийцүүлж шинжлэх ухааны үндэстэй тодорхойлж, цаашид боловсронгуй болгохын тулд улсын нөөц ба түүний удирдлагын өнөөгийн байдалд шинжилгээ хийж Гадаадын зарим орны улсын нөөц, түүний удирдлагад хийсэн шинжилгээтэй харьцуулан дүгнэлт хийх замаар улсын нөөцийн бүтэц, тогтолцоо, удирдлагыг боловсронгуй болгох арга замыг сайжруулах шаардлага зүй ѐсоор тавигдаж байгаа талаар онол арга зүй болон туршлагыг илүү дэлгэрүүлэн судлах хэрэгтэй гэж судалгааны ажлаараа дүгнэлээ.

Author Biography

  • П.Даш

    ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн нөөц судлалын төвийн дарга, доктор, профессор, хошууч генерал

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ УЛСЫН НӨӨЦ, ТҮҮНИЙ УДИРДЛАГАД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 17(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/151

Similar Articles

11-20 of 55

You may also start an advanced similarity search for this article.