БОЛЗОШГҮЙ НӨХЦӨЛД АРД ИРГЭДЭЭ ХАМГААЛАХ ХАМГААЛАЛТЫН ТОГТОЛЦОО
Keywords:
Дайн, хөнөөх хэрэгсэл, иргэний хамгаалалт, тогтолцооAbstract
Өнөөдөр дэлхий дээр дайн, дайн бүхий байдалд нэлээд улс орон байгаа бөгөөд цөмийн зэвсэгтэй орон гэхэд 10 гаруй, химийн зэвсэгтэй орон 30 гаруй, биологийн зэвсэг гэхэд дэлхий даяар тархаж байна. Чухамхүү цөмийн зэвсэг нэг цүнхэд, химийн зэвсэг хуруу шилэн дотор, биологийн зэвсэг захидлын дугтуй дотор багтаж, терроризмын аюул улс орон дамжин тархаж явна гэхэд хэлсдэхгүй.
Өнөөгийн нөхцөл байдлын аюулаас ард иргэдээ хамгаалах асуудал хурцаар тавигдсаар байна. Ийм үед хуучин байсан глобаль асуудал болох иргэний хамгаалалт нь амин чухал сэдэв болох нь хэвээр байна.
Энэ хүрээнд орчин үеийн хөнөөх хэрэгслийн хөнөөл /цөм, хими, биологи/-ийн зэвсгээс ард иргэдийг хамгаалах тогтолцоо, судлаачдын судалгааны дүгнэлтийн талаар авч үзнэ.
Олон улсын Женевийн конвенцын баримт бичигт, иргэний хамгаалалтын тодорхойлолт, иргэний хамгаалалтын байгууллагуудын зорилго, үүргийг тодорхойлсон байдал, манай орны иргэний хамгаалалтын байгууллагын тогтолцоо, гүйцэтгэж байсан үүргийн талаар авч үзсний дээр цаашид хүн амаа хамгаалах тогтолцооны асуудлыг хөндсөн болно.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.