УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ТҮҮНИЙ ТҮҮХЭН ХӨГЖИЛ

Authors

  • Г.Даваадорж Author

Keywords:

нөөц, хүнс, үүц, сан хөмрөг, эдийн засаг

Abstract

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн түүхийн урт хугацаанд хоол, тэжээл, бусад хэрэгцээт зүйлээ хадгалж хуримтлуулан удаан хугацаагаар хэрэгцээндээ тааруулан ашиглаж ирснээр нөөцийн тухай ойлголт гарч ирсэн билээ.

Эзэнт гүрэн үүссэн үеэс дайн байлдаанд оролцох, улс гэрээ хамгаалах, жин тээх үед урт хугацаагаар хадгалалт даах борц, ааруул, цай, тос зэргийг бэлтгэн хүн тус бүрт тодорхой хэмжээ тогтоон авч явдаг байсан.

Мөн хааны торгон сүрэг гэж тусад нь үржүүлж төрийн хэрэгт түлхүү ашиглаж ирсэн нь түүхийн зарим нэг сурвалжаас харагддаг. Үүнээс үзэхэд Монголд нөөцийн тухай ойлголт аль эртнээс бий болж, улс оронд тодорхой түүхэн үүргийг гүйцэтгэж гэж үзэх үндэслэлтэй юм.

Ард түмний дунд ч “Үрээ идэхээс үрээгээ ид”, “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг эрхэм сургаал нь нөөц бүрдүүлэх нь хүний амьдралд зайлшгүй зүйл болохыг гэрчилж байна.

Author Biography

  • Г.Даваадорж

    ДХИС-ийн Магистрант, ахлах дэслэгч

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

УЛСЫН НӨӨЦИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ, ТҮҮНИЙ ТҮҮХЭН ХӨГЖИЛ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 20(2). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/191

Similar Articles

1-10 of 52

You may also start an advanced similarity search for this article.