МОНГОЛ-ТУВАГИЙН ХИЛИЙН ЗӨРЧИЛ, ТҮҮНИЙ ШАЛТГААН
Keywords:
Монго-Тува, хилийн зөрчилAbstract
"Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын хилийн тухай хууль", "Батлан хамгаалахын цагаан ном”, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал” зэрэг баримт бичгүүдэд улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур хүчин зүйл болохыг заасан байдаг. Төр засаг, Хилийн цэргийг удирдах газрын холбогдох алба, тодорхой албаны тушаалтнууд энэхүү заалтын хэрэгжилтийн өнөөгийн дүр төрх, хилийн зөрчлийн шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй нээн илрүүлж, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа явуулж, зохих ёсоор судалсаар иржээ. Энэхүү судалгааны баримт сэлт, илтгэл материалтай танилцахад дан ганц хилийн анги, салбаруудаас ирсэн мэдээ, баримтад тулгуурлан хилийн зөрчил, түүний шалтгааныг тайлбарласан нь учир дутагдалтай байна. Иймээс Монголын Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл, Хилийн цэргийг удирдах газрын өмнө судлаачдын баг бүрдүүлэн улсын хилийн
халдашгүй дархан байдал, хилийн зөрчлийн шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэй нээн илрүүлж, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулах шаардлага зүй ёсоор тулгараад байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.