Сибирийн талаархи Хятадын бодлого
Keywords:
Сибир, Хятадын бодлогоAbstract
Хүн ам ихтэй хүчирхэг улс газарзүн байршлын хувьд хүн ам цөөтэй улс оронтой зэрэгцэн оршиж буй нөхцөлд хүчирхэг гүрний зүгээс эдийн засаг, хүн ам зүй, цэргийн түрэмгий бодлогоор үргэлж заналхийлж байдаг. ОХУ-ын эдийн засгийн сул хөгжилтэй хүн ам бага суурьшсан бүс нутгуудын нэг нь сибирь юм. Орос хүчирхэг байдлаа алдсанаас эмзэг газар болоод байгаа эдийн засаг, хүн ам суурьшлын хоосон орон зай Сибирь, эрчимтэй хүчирхэгжиж буй хөрш хятадын анхаарлыг хүчтэй татаж байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин 2000 оны 7 сард Сибирьт ирэхдээ алс дорнодыг хөгжүүлэх шийдвэртэй алхмуудыг ойрын үед хийхгүй бол хэдэн арван жилийн
дараа эндхийн оршин суугчид үндсэндээ Япон, хятад, солонгос хэлээр
ярих болох нь гэж мэдэгдсэн байна. Оростой хил залгадаг хятадын
зүүн хойд 3 мужид 150 сая хятадууд амьдардаг байхад ОХУ-ын энэ
хэсгийн 4 мужид 7 сая оросууд амьдарч байгаа нь хүн амын
суурьшлынг хувьд анхаарал татаж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт
хичнээн хятад амьдарч буй тодорхойгүй байна.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.