АНУ-ЫН ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/06xrcf60Keywords:
Аюулгүй байдал, геополитик, улс төрийн бодлогоAbstract
Товч агуулга: 1990 оныг хүртэл дэлхий ертөнц бүхэлдээ ЗХУ болон АНУ гэсэн хоёр туйлт дайсагнасан хүйтэн дайны нөхцөл байдалд оршиж байсан бөгөөд Берлиний ханыг нурааж ЗХУ задран унаснаар дээрх 2 их гүрний хооронд олон жил үргэлжилсэн
хүйтэн дайн дуусгавар болж, дайсагнасан цэрэг зэвсгээр хөөцөлдсөн улс төрийн бодлого дуусгавар боллоо хэмээн хэн бүхэн хэлж ярьж бичиж байв. АНУ-ын дангаар ноёрхох их гүрний ноёрхлын бодлого энэ үеэс эхэлсэн бөгөөд өнгөрсөн 35 жилийн турш дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн үйл ажиллагаа хэрхэвч энх амар амгалан байсангүй. Өнгөрсөн он жилүүдэд Персийн булангийн дайн, Иракийн дайн, Афганистаны дайн, Босны герцогавин дахь бөмбөгдөлт, Югослав дахь мөргөлдөөн, Ойрх дорнод дахь олон жилийн дайн тулаан, Украйны дайн гэх мэт харин ч хүйтэн дайны үеэс дайн тулааны тоо статистик өссөн үзүүлэлттэй байна. Эндээс үзэхэд нэг туйлт ертөнцөд аль нэг дангаар ноёрхол тогтоогоод энх тайван амар амгалан тийм ч амар ирдэггүйг бид харж болно. Тэр ч бүү хэл дэлхийд дангаар ноёрхож буй Америкийн нэгдсэн улс нь өөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй хилийн аюулгүй байдлаараа дамжуулан үндэсний аюулгүй байдлаа өнгөрсөн 5 жилийн хугацаанд хэрхэн аажим аажмаар алдсан тухай товчхон сийрүүлэхийг оролдлоо.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.