Хил түүний үүсэл
Keywords:
Хил, Улсын хил, заагAbstract
Ертөнц бол өөр өөрийн онцлогтой олон төрөл зүйлийн нэгдэл бөгөөд түүний учир зүйг нь зөвхөн хүн л олох гэж оролдож, давуу талаараа ертөнцийн зарим нэг зүй тогтол, хуулийг нь хүн эрх ашигтаа зохицуулан байгааг буурал түүх, цаг хугацаа харуулж байгаа билээ. Хүн төрөлхтөн уураг тархины сэтгэн бодох чадвар, ухамсар, оюун хөгжлөөрөө бусад амьтдаас хол тасарч, нийгмийн харилцааг үүсгэн, их бага газар нутаг эзэмдсэн улс гүрэн бий болгосноор тухайн
улс орны бүрхүүл арьс буюу нэг үгээр улсын хил гэсэн ухагдахуун гарч ирсэн. Улсын хил нь газар оронтой холбоотой обьектив, нийгмийн амьдралын бүх хүрээг хамарсан субьектив шинж чанаруудтай юм. Хил гэдгийг Монгол хэлний товч тайлбар тольд (1996 он): "Хил гэдэг нь нутаг, газар орны хоорондын зааг” гэж тайлбарлажээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.