ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧЛАХ, СААТУУЛАХ ҮЕД ГЭМ ХОР УЧРУУЛАХ ҮЙЛ ЯВДЛЫН НИЙГМИЙН ХОР АЮУЛЫГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ

Authors

  • С.Жанцан Author

Abstract

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлуудын түгээмэл төрөл болох энэ институтцийг анх 1961 оны Эрүүгийн хуулийн 9-р зүйлийн “б”-д “Хохирогч буюу бусад хүмүүсээс гэмт хэрэг нэгэнт үйлдсэн этгээдийг засаг төрийн зохих байгууллагад хүргэж өгөх зорилгоор хориглон тогтоохын тулд хүч хэрэглэсэн үйлдэл нь уг хэрэгтнийг хориглон тогтоох аргагүй шаардлагатай байсан ба уул гэмт хэргийн хор аюул, тухайн нөхцөл байдалд тохирч байгаа бол аргагүй хамгаалалттай адилтгаж үзнэ”[1] гэж хуульчилсан байна. энэ заалтаас харахад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг түүний халдлагад өртөгдсөн хохирогч болон бусад хүмүүс хуульд заасан зорилгын дагуу хүч хэрэглэж хохирол учруулсан нь хууль ёсны болох нь тодорхой байна. Энэ хуулийн шинэчлэн найруулсан 1986 оны Эрүүгийн хуулийн 12-р зүйлийн 3 дахь хэсэгт “Гэм буруутай этгээдийг саатуулахын тулд хохирогч буюу бусад хүнээс энэ хуулийн тусгай ангид заасан үйлдлийг хийсэн бол аргагүй хамгаалалттай адилтгаж үзнэ”2 гэж өөрчлөн найруулав.    

Author Biography

  • С.Жанцан

           ДХИС-ийн ЭШХ-ийн тэргүүлэх ажилтан, хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, цагдаагийн хурандаa

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧЛАХ, СААТУУЛАХ ҮЕД ГЭМ ХОР УЧРУУЛАХ ҮЙЛ ЯВДЛЫН НИЙГМИЙН ХОР АЮУЛЫГ ҮГҮЙСГЭХ НӨХЦӨЛ БАЙДАЛ . (2025). Цагдаа судлал, 1(№1), 1-10. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/747