ГЭМ ХОР, ТҮҮНИЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ
Abstract
Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14-т зааснаар “Монгол улсын хууль олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”[1]... хэмээн хуульчилан тогтоосон
билээ.
Энэхүү заалт нь хувь хүн өөрт учирсан эдийн болон эдийн бус гэм хорыг шаардах эрхийн баталгаа болж Үндсэн хуульд тунхагласан билээ. Гэвч өнөөдөр эдийн бус гэм хор хэмээх ойлголтын хамрах хүрээ хэт явцуу байгаа, түүнчлэн эдийн бус гэм хорыг шүүх шийдвэрлэхдээ тодорхой үнэлэн тогтоох шалгуур байхгүй байгаа учир өнөөдөр шүүгч өөрийн үзэмжээр шийдвэрлэн, эдийн бус гэм хорыг бүрэн гүйцэд арилгаж чадахгүй, аливаа хэрэг маргааныг зөрүүтэй шийдвэрлэж байгаа бөгөөд энэ тал дээр эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь учир энэхүү сэдвийг сонгон авч бичихийг оролдлоо.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Цагдаа судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.