ГАДААД ОРНУУДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ТУСГАСАН НЬ

Authors

  • О.Нарантуяа Translator

Abstract

АНУ-д мэдээллийн технологийн хүрээнд үйлдэгдсэн гэмт

 хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хуулийн төслийг анх1977 онд боловсруулжээ.Энэ хуулийн төслийг үндэслэн 1984 оны 10 дугаар сард компьютер ашиглан залилан мэхлэх, түүнийг хор нөлөөтэйгээр ашиглах тухай хуулийг баталсан ба компьютерийн мэдэээллийн хүрээнд үйлдэгдсэн гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндсэн хэм хэмжээ болох эрх зүйн актыг тогтоож өгсөн. Компьютер ашиглан залилан мэхлэх,түүнийг хор нөлөөтэйгээр ашиглах тухай хууль нь хэд хэдэн  гэмт хэргийн үндсэн  бүрэлдэхүүнд хариуцлага хүлээлгэхээр заасан байна.       

Үүнд: компьютерийн технологийг ашиглан тагнан турших үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөлгүй мэдээлэлд нэвтрэх, залилан мэхлэх,санаатай болон болгоомжгүйгээр хамгаалалттай компьютерийг гэмтээх, сүрдүүлэх, заналхийлэх, дарамт шахалт үзүүлсэн үйлдлүүдэд хариуцлага хүлээлгэнэ.

Author Biography

  • О.Нарантуяа

    ХСИС-ийн, Төгсөлтийн дараах сургуулийн ГХСБ-ийн дэд профессор, цагдаагийн хошууч

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАДААД ОРНУУДЫН ХУУЛЬ ТОГТООМЖИД ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААР ТУСГАСАН НЬ. (2025). Цагдаа судлал, 13(№1), 75-78. https://journal.uia.gov.mn/index.php/police_studies/article/view/684