БИЧИГ СУДЛАЛЫН ШИНЖЭЭЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
мэргэжлийн ур чадвар, техник, тоног төхөөрөмж, сэтгэл ханамж, сургалт, хөгжил, зан төлөв, оролцооAbstract
Бичиг судлалын шинжээчийн мэргэжлийн ур чадвар, техник, тоног төхөөрөмж, сэтгэл ханамж, сургалт, хөгжил, зан төлөв, оролцооны ажлын гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийг судалж, үр дүнг нэгтгэж, судалгааны үр дүнг ашиглан бичиг судлалын шинжээчийн ажлын гүйцэтгэлийг хэрхэн сайжруулах, энэ төрлийн шинжилгээний арга зүйг өргөжүүлэх, боловсронгуй болгох талаар тодорхой санал дэвшүүлэхийг зорилоо. Судалгаанд Шүүх шинжилгээний байгууллагын төвийн газар болон нийслэл, бүсийн төв, аймгийн Шүүх
шинжилгээний нэгжид ажиллаж буй шинжээчид болон Дотоод хэргийн их сургуулийн судлаачид, ахмад ажилтан зэрэг нийт 71 бичиг судлалын шинжилгээ хийдэг шинжээчид хамрагдсан. Бид онолын үндэслэлтэй 6 таамаглалаар загвар гарган SMART PLS 3.0, SPSS 23.0 програм хангамж, чанарын судалгааны арга зүйн боловсруулалтыг ашиглан хэмжил зүй, найдвартай байдал, замын хамаарлын шинжилгээ хийхэд хоёр таамаглал батлагдан, дөрвөн таамаглал батлагдаагүй.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.