МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА

Authors

  • Г.Ганхүлэг доктор (Ph.D) Author

Keywords:

мэргэжлийн мэдлэг, ур чадвар, техник хэрэгсэл, сургалт, ажлын гүйцэтгэл

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, техник хэрэгсэл, сургалтын үйл ажиллагаа ажлын гүйцэтгэлд үзүүлэх нөлөөллийг судлахад оршино. Судалгааны зорилгоо биелүүлэхийн тулд Шүүх шинжилгээний ерөнхий газрын төв, нийслэл, аймагт ажиллаж буй 85 мэргэжилтэн, Дотоод хэргийн их сургуулийн эрдэмтэн судлаачдаас урьдчилан боловсруулсан асуулгын хуудсаар судалгаа авсан. Судалгааг 2022 оны 11-р сараас 12-р сарын хооронд онлайнаар авч нэгтгэсэн ба судалгаандаа SMART 
PLS 3.0 болон SPSS 25.0 программыг ашиглан хэмжил зүйн, хамаарлын, олон хүчин зүйлийн, замын шинжилгээ хийхдээ шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын хүрээнд тухайн хүчин зүйлийн хувьсагчид шинжээч, мэргэжилтэн хэргийн газрын үзлэг хийхэд хэрхэн нөлөөлөх, ямар хамааралтайг нотлох оролдлого хийж, үр дүнг нэгтгэлээ. Бид Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч, мэргэжилтнүүдийн ажлын гүйцэтгэлд нөлөөлж буй хүчин зүйлс, түүний үр дагаврыг судлахдаа дөрвөн таамаглалд дүн шинжилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн хоёр нь эерэг, хоёр нь сөрөг нөлөөлөлтэй байв.  

Author Biography

  • Г.Ганхүлэг, доктор (Ph.D)

    ШШЕГ-ын Эрдэм шинжилгээ, сургалт, хөгжүүлэлтийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, шинжлэн магадлахуйн доктор (Ph.D), цагдаагийн хошууч  

Downloads

Published

2025-03-10

How to Cite

МЭРГЭЖЛИЙН МЭДЛЭГ, УР ЧАДВАР, ТЕХНИК ХЭРЭГСЭЛ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛЖ БУЙГ ҮНЭЛЭХ СУДАЛГАА . (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 23(3), 194-200. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1954

Similar Articles

1-10 of 284

You may also start an advanced similarity search for this article.