ХИЛ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛАЛ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛД НӨЛӨӨЛӨХ НЬ
Keywords:
Удирдах ажилтны манлайлал, ажлын гүйцэтгэл, арга барил, ур чадварAbstract
Хил хамгаалах байгууллагаас 2022, 2023 онд дэвшүүлсэн зорилт “Дархан хилийн албанд итгэл дүүрэн, сэтгэл хангалуун хилчин”, “Офицерын манлайллын жил”-д удирдах ажилтны албаны ур чадвар, ёс зүй, сахилга хариуцлагыг бэхжүүлэх ажлын хүрээнд удирдах ажилтны манлайлал нь хил хамгаалах байгууллагын алба үйл ажиллагааны болон ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлж болох, түүнчлэн тэдгээрийн харилцан хамаарлын талаар авч үзэхэд оршино.
Хил хамгаалах байгууллагын удирдах ажилтны манлайллыг шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилж, харьцуулан; манлайлах арга барил, ур чадвар, хүний хөгжил ажлын гүйцэтгэлд хэрхэн нөлөөлөхийг хөндөн таамаглал дэвшүүлсэн. Энэхүү судалгааг ажлын гүйцэтгэл, манлайллын арга барил, ур чадварын хүчин зүйл хэрхэн хамаарах хамаарлыг судлахыг зорилоо. Судалгаанд нийт 64 оролцогчийн өгөгдөлд боловсруулалт хийж шинжлэн, SMART PLS-3.0, SPSS-25.0 программ хангамжийг ашиглаж, хэмжил зүй, хүчин зүйл, замын шинжилгээг хийсэн.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.