ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ХӨГЖИЛ

Authors

  • Д.Гэрэлтуяа суралцагч Author

Keywords:

Сургалт хөгжил, тусгай байгууллага, удирдах ажилтны сургалт, хөгжлийн хөтөлбөр

Abstract

Төрийн тусгай байгууллагын удирдах ажилтнуудын чадавхаас байгууллагын дотоод зохион байгуулалт, уялдаа холбоо, ажлын бүтээл, гүйцэтгэлийн түвшин  ихээхэн хамаардаг. Чадварлаг, ухаалаг удирдлагууд байгууллагыг төдийгүй өөрийн хариуцсан алба хаагчдын ур чадвар, хандлагыг өсгөдөг байна. Бэлтгэгдэж, бэлэн болсон удирдах ажилтнууд өөрийн залгамж халааг бэлтгэх арга барилд суралцаж, байгууллагууд өөрсдийн залуу манлайлагчдыг бодлогоор төрүүлж, бэлтгэж эхлээд байна. Менежментийн түвшинд ажиллаж байгаа удирдлагуудад  хүнийг удирдах мэдлэг туршлагад нь шинэ сорилтууд тулгарч, менежментийн үйл ажиллагаа, өөрийгөө удирдах ур чадваруудтай тулгардаг. Орчин үед хувь хүнийг хөгжүүлсэн сургалтын чиг хандлага илүү ихээр илрэх болсон. Мөн хүний эрх, эрх чөлөө, хүний эрхийн мэдрэмжтэй байхыг шаардсан энэ цаг үед 
удирдах ажилтнуудыг “гүйцэтгэх алба”-ны зүгээс биш чадварлаг чиглүүлэгч байх шаардлага ихээр тавигдах болсон. Иймд төрийн тусгай байгууллага, түүний дотор Хил хамгаалах байгууллагын хувьд хилийн цэргийн тусгай анги, салбарын удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт хөгжлийн хөтөлбөрийг орчин үеийн чиг хандлагатай уялдуулан боловсруулж гаргах зайлшгүй шаардлагатай байна. Энэхүү хэрэгцээ шаардлагын үүднээс жишиг хөтөлбөрийг боловсруулан гаргав.  

Author Biography

  • Д.Гэрэлтуяа, суралцагч

    Хилийн цэргийн 0257 дугаар ангийн Сэтгэл зүйн бэлтгэлийн албаны социологи, дүн шинжилгээний ахлах офицер, ахмад  

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ТӨРИЙН ТУСГАЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ХӨГЖИЛ. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 20(4), 99-110. https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1573

Similar Articles

1-10 of 323

You may also start an advanced similarity search for this article.