ХАНДЛАГАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙН ХАМААРЛЫН ШИНЖИЛГЭЭ
Keywords:
Хандлага, харилцааны ур чадвар, соёлын үнэ цэнэ, нээлттэй байдалAbstract
Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын хандлага, арга барилыг онол, практик талаас нь хандлагын тухай ойлголтуудын уялдаа холбоо, ялгаа заагийг онолын үүднээс харьцуулан гаргаж, Шуүхийн шинжилгээний байгууллагын удирдах ажилтан болон алба хаагчдын хандлага өнөөгийн байдлыг тодорхойлоход оршиж байна.
Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй шинжилж, харьцуулан; манлайлал, мэдлэг, хувь хүний ур чадвар, хүний хөгжил хандлагад хэрхэн нөлөөлөхийг хөндөн таамаглал дэвшүүлсэн. Шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчдын хамруулан хандлагад нөлөөлөх нөлөөллийг судласан. Энэхүү судалгааг хандлага, хандлагын арга барил, мэдлэг, хувь хүний ур
чадварын хүчин зүйл хэрхэн хамаарах хамаарлыг судлахыг зорилоо. Судалгаанд нийт 130 оролцогчийн өгөгдөлд боловсруулалт хийж шинжлэн, SMART PLS-3.0 программ хангамжийг ашиглаж, хэмжил зүй, хүчин зүйл, замын шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнгээс харахад, дэвшүүлэн таамагласан нийт дөрвөн таамаглалаас хоёр таамаглал батлагдаж, хоёр таамаглал батлагдаагүй. Судалгааны асуумжид тусгагдсан зарим далд хувьсагчийг илүү дэлгэрэнгүй судлах, зарим хувьсагчийн утга агуулгыг салбарын онцлогтой нийцүүлэн хувиргах, хооронд нь
харьцуулан үр дүнг нэгтгэх зэргийг дараа дараагийн судалгааны ажлаараа судлах шаардлагатай
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Хууль сахиулахуйн удирдлага

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.