ЦАГДААГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАРИЛЦААНЫ СОЁЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ

Authors

  • Б.Одбаатар доктор, дэд профессор Author
  • М.Батмөнх суралцагч Author

Abstract

Цагдаагийн удирдах ажилтан өөрийн мэргэжлийн ур чадвар, ёс зүй,

харилцааны соёлоо дээшлүүлэх нь түүний хүсэл зоригийн асуудал биш бөгөөд

энэ нь эрх зүйн зохицуулалтаар түүнд үүрэг болгосон, зайлшгүй

хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа байдаг. Тухайлбал, “Цагдаагийн алба

хаагчийн ёс зүйн дүрэм'”-ийн 1.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн үйл

ажиллагаа шуурхай, тасралтгүй байж, хуулиа дээдлэн, шударга ёс, тэгш

байдлыг ханган, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж, ажил хэрэгч, соёлч,

цагдаагийн алба хаагчийн нэр төр, алдар хүндийг ямагт өргөж, өөрийгөө

хөгжүүлэн, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхийг

эрхэмлэнэ” гэж заасан. Түүнчлэн дүрмийн 2.2.6 дахь хэсэгт “албан тушаалын

бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн, хамтран ажиллаж байгаа алба хаагчтай адил

тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль

ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх” гэж заасан нь цагдаагийн удирдах

ажилтан бүрт үүрэг болгосон, зайлшгүй анхаарч хэрэгжүүлэх үйл ажиллагаа

юм.

Downloads

Published

2025-03-10

How to Cite

ЦАГДААГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ХАРИЛЦААНЫ СОЁЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ. (2025). Хууль сахиулахуйн удирдлага, 14(1). https://journal.uia.gov.mn/index.php/lem/article/view/1062

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>