ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС-УКРАИН УЛСЫН ДАЙНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Авторы

  • Б.Саруул Автор

DOI:

https://doi.org/10.63570/dav63p31

Ключевые слова:

Европын холбоо, Оросын холбооны улс, Украин улс, дайн, хүнсний аюулгүй байдал

Аннотация

Оросын холбооны улс, Украин улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн нь
дайн болон өргөжин тэлж, талууд харилцан тохиролцоонд хүрч чадахгүй, хэрхэн
шийдвэрлэгдэх нь тодорхойгүй удаан үргэлжилж байгаа нь дэлхийн улс орнуудын
анхаарлын төвд байгаа билээ. Дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа өнөө
цагт дайн удаан үргэлжлэх тусмаа дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, улс
орнуудын хүнсний хэрэгцээ, үр тарианы хомсдол үүсэх нөхцөл бүрдээд байна. ОХУ болон
Украин улс нь дэлхийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгийн том экспортлогч улсууд
бөгөөд бордоо болон хүнсний бүтээгдэхүүний салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг.
Оросын холбооны улс, Украин улс хоорондын дайн нь 2022 оны 02 дугаар сарын 24-ний
өдөр Оросын холбооны улсаас Украйн улсад халдан халдан довтолж, зэвсэгт
мөргөлдөөнөөр эхэлсэн.
Дайны улмаас Украин улсын томоохон хот суурингууд сүйрч, их хэмжээний
хохирол амсаж, гэм зэмгүй олон мянган хүний амь нас хохирч, иргэд хөдөө орон нутаг,
жижиг тосгон зэрэг аюулгүй газар руу орон гэрээ орхиж нүүхэд хүрсэн. Мөн Европын
холбооны орнууд руу албан ёсны тоогоор 5 сая хүн дүрвэсэн судалгаа байна.
Хоёр тал 2022 оны 7 дугаар сард Нэгдсэн үндэстний байгууллагын тусламжтайгаар
Турк улсад хэлэлцээр байгуулахаар шийдвэр гаргаж, тус хэлэлцээрт “...үр тариа тээвэрлэж
буй аливаа тээврийн хэрэгсэл рүү гал нээхгүй байх...” гэсэн заалт оруулж талууд хэлэлцээр
байгуулсны дараа 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Украин улсын Оддеса боомт руу
ОХУ-ын талаас хоёр пуужин харвасан үйлдэл нь дэлхий нийтийг цочроосон билээ. Гал
зогсоож чадаагүй хэлэлцээр ёсоор үр тариа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэл рүү гал
нээхгүй гэсэн заалтыг ОХУ-ын талаас зөрчсөн явдал нь Украин улс төдийгүй дэлхийн олон
орны хүнсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл болсон юм.
Оросын холбооны улс, Украин улс хоорондын дайны нөхцөл байдал хэрхэн
шийдвэрлэгдэж дуусах нь тодорхойгүй, тус хоёр улсын улаан буудай, бордоо, үр тарианы
экспорт зогсонги байдалд байгаагаас үр тарианы үнэ өсөж, дэлхийн эдийн засаг, олон орны
хүнсний аюулгүй байдалд, Европын холбоо, Монгол улсын тогтвортой хөгжилд нөлөөлж,
улмаар сөрөг үр дагаварт хүргэх өндөр эрсдэлтэй байгаа талаар илэрхийлж, шийдвэрлэх
арга замыг эрэлхийлж, өөрийн дүгнэлт саналыг хуваалцахыг зорилоо.

Опубликован

2025-12-16

Как цитировать

Б.Саруул. (2025). ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС-УКРАИН УЛСЫН ДАЙНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЛХИЙН ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ. Хууль сахиулахуй, 44(04), 15-22. https://doi.org/10.63570/dav63p31

Похожие статьи

1-10 из 159

Вы также можете начать расширеннвй поиск похожих статей для этой статьи.