ДОТООД АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/q3wmne82Keywords:
Аюулгүй байдал, биотероризм, хүн амзүй, үндэсний эв нэгдэлAbstract
Энэхүү өгүүлэлд Монгол Улсын дотоод аюулгүй байдлын өнөөгийн байдалд хийсэн салбарын эрдэмтэн, судлаачдын судалгаанд тулгуурлан түүнийг хангахад тулгамдаж буй зарим асуудлыг судалж гаргах зорилгыг агуулсан. Улс үндэсний аюулгүй байдал дотооддоо аюулгүй байх явдал тэргүүн зэргийн ач холбогдолтой. Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангахад үндэсний эв нэгдэл, авлигатай тэмцэх, улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал, био аюулгүй байдал, эмийн чанар, хүнсний аюулгүй байдал, цус ойртох үзэгдэл зэрэг олон хүчин зүйл чухал үүрэгтэй. Цар тахал нийгэм эдийн засгийн хямрал үүсгэж, төр засгийн үл итгэх байдал нэмэгдсэнээр улс төрчид популизм хийж, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирах хандлага ажиглагдаж байгаа нь судалгааны үр дүнгээр ажиглагдаж байна. Улс төрийн намуудын дотоод ардчилалгүй байдал, санхүүжилтийн хяналтгүй байдал нь иргэдийн хооронд талцан хуваагдах, эв нэгдэл алдагдах зэрэг сөрөг үр дагавартай юм. Монгол Улс био аюулгүйн хоёрдугаар зэрэглэлээс дээш түвшний лаборатори байхгүй нь үхлийн аюултай халдварт өвчний үед бэлэн биш байгааг харуулж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад соёлын биет бус өв, өвлөн уламжлагчдын тоо эрс цөөрсөн нь бага боловч асуудал болж байна. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагаа, үүрэг оролцоо чухал болжээ. Судалгааны ажлыг эрдэмтдийн бичсэн бүтээл, судалгааны ажлуудаас цуглуулж, нэгтгэн дүгнэх, харьцуулах аргуудыг ашигласан болно.
References
Азийн барометр. (2003). Олон улсын ардчиллын хөгжлийн харьцуулсан судалгаа. Hu Fu Center for East Asia Democratic Studies. https://www.asianbarometer.org/
Энхмаа, Б. (2021). Хүн ам дахь цус ойртолт, үр дагавар, судалгааны тайлан.
Энхмаа, Б., Ариунболд, Ц. (2020). Биотерроризмын аюул занал ба Монгол Улсын био-аюулгүй байдлыг хангах асуудалд.
Эрдэнэдалай, Б. (2020). “Улс төрийн намуудын төлөвшил” судалгааны тайлан.
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн. (2013). Маргиналь бүлгийн санаа бодлын тандалт судалгаа. Маргиналь бүлгийн санаа бодлын тандалт судалгаа.
Батсуурь, Ж. (2017). Монгол уламжлалт биет бус соёлын өвлөгдөл, гээгдлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд.
Батсуурь, Ж., Энхмаа, Б. (2017). Монгол Улсын хүн амын орон зайн байршил ба нягтралын газарзүйн тархалтын өнөөгийн байдал.
Монгол улсын дээд шүүх. (2021). Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй намуудын жагсаалт. Монгол улсын дээд шүүх. https://supremecourt.mn/nam
Стратеги судалгааны хүрээлэн. (2018a). Монгол Улс дахь шашны байгууллагууд: Төрөл, хэлбэр тархалт судалгааны тайлан. Стратеги судалгааны хүрээлэн.
Стратеги судалгааны хүрээлэн. (2018b). Хүнсний импортын хяналтыг сайжруулах нь. Стратеги судалгааны хүрээлэн.
Стратеги судалгааны хүрээлэн. (2020). Эм, эмчилгээний хэрэгслийн хангамжийн тогтолцоо, эмийн чанарыг сайжруулах нь судалгааны тайлан. Стратеги судалгааны хүрээлэн.
Стратеги судалгааны хүрээлэн. (2021). Монгол Улсын үндэсний эв нэгдэлд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замууд. Стратеги судалгааны хүрээлэн.
Downloads
Published
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.