ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ЯВДЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ ҮНДСЭН ШИНЖ

Authors

  • Мөнхбаяр Баттөмөр Дотоод хэргийн их сургуулийн докторант Author

DOI:

https://doi.org/10.63570/1cwwmg37

Keywords:

Зохион байгуулалттай гэмт явдал, мафи, Оросын холбооны улс, Дотоод явдлын яам, Америкийн нэгдсэн улс

Abstract

Зохион байгуулалттай гэмт хэрэг нь орчин үеийн эрүүгийн эрх зүйн болон криминологийн судалгааны чухал сэдэв бөгөөд тухайн улсын үндэсний аюулгүй байдал, хууль дээдлэх ёс, нийгмийн шударга ёсны тогтолцоонд ноцтой хохирол учруулдаг гэмт хэргийн цогц хэлбэрт тооцогддог. Уг өгүүлэлд зохион байгуулалттай гэмт хэргийн үүсэл, түүхэн хувьсал, түүний онолын үндэс болон олон улсын эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгалаа олж буй байдалд дүн шинжилгээ хийв.

Зохион байгуулалттай гэмт хэрэг нь XX зууны дунд үеэс олон улсын хэмжээнд хурдацтай өргөжиж, хил дамнасан гэмт хэргийн сүлжээ, эдийн засгийн хуулийн эсрэг үйл ажиллагаа, авлига, хүний болон мансууруулах бодисын наймаа зэрэг төрлөөр илрэх болсон. Үүнийг даган олон улсын эрх зүйн орчинд НҮБ-ын “Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай конвенц” (2000 он) зэрэг гол баримт бичгүүд батлагдсан нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд эрх зүйн суурь тогтоосон юм.

Монгол Улсад зохион байгуулалттай гэмт хэрэг нь зах зээлийн шилжилтийн үеэс эхлэн нэмэгдэж, 1990-ээд оны эхэн үеэс улс төр, эдийн засгийн орчны тогтворгүй байдал, хууль тогтоомжийн сул байдал, хууль сахиулах байгууллагын чадавхгүй байдлыг далимдуулан өргөжсөн. Иймд зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд эрүүгийн эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандарттай нийцүүлэн боловсронгуй болгох, хууль сахиулах байгууллагуудын уялдаа холбоо, мэдээллийн солилцоог сайжруулах, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагуудын хараат бус, мэргэжлийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байна.

Энэхүү бүтцийн талаар бүрэн ойлгохын тулд түүхчлэх, нэгтгэн дүгнэх (синтез), задлан шинжлэх (анализ), адилтгах (аналог), харьцуулах зэрэг аргуудыг ашиглан судалгааг хийж, “Мафи”-ийн үүсэл зүй тогтлыг хамгийн тодоор харуулах Италийн мафи, улс орны улс төр, эдийн засгийн тогтолцоонд орж хэрхэн хүчирхэгждэг болохыг АНУ, ОХУ мафийн түүхээр төлөөлөн харуулах нь оновчтой гэж үзлээ.

Author Biography

  • Мөнхбаяр Баттөмөр, Дотоод хэргийн их сургуулийн докторант

    Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа, Дотоод хэргийн их сургуулийн докторант

References

Нарангэрэл, С. (1991). Зохион байгуулалттай гэмт явдал. Улаанбаатар: Хэвлэх үйлдвэр.

Mafia Noun. (n.d.). Retrieved from OxfordLearnersDictionaries.com: https://www.oxfordlearnersdictionaries.com/definition/english/mafia?q=Mafia8

Алтанбагана, Б. (2013). Улс дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэг. Улаанбаатар: МУИС-ийн Хууль зүйн сургууль.

Цэвэл.Я. (1966). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар: Хэвлэх үйлдэвэр, www.query.mn

Ням-Очир, Ц. (2025). Монгол улс дахь мөнгө угаах гэмт хэргийн өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ. Хууль сахиулахуй сэтгүүл, 41(1), 2-р тал. https://doi.org/https://doi.org/10.63570/9v987415

Пол Ланд. (2004). Организованная преступность: Тайная история самого прибыльного бизнеса в мире. Москва.

Бат-Эрдэнэ.Б; Хосбаяр.П. (2011). Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх асуудал ба төрийн байгууллагын аюулгүй байдал. Цагдаа судлал(1), 34.

Эрдэнэбат, Г. (2012). Зохион байгуулалттай гэмт явдлын хандлага, тэмцлийн шинэ стратеги. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал: Олон улсын эрдэм шинжилгээний хурал, (хууд. 67). Улаанбаатар.

Мягмарцэрэн, Д. (2014). Нуугдмал гэмт хэрэг: Ойлголт, шалтгаан, тооцоолол, өнөөгийн байдал. Хууль сахиулахуй сэтгүүл, 1(1), 40. https://doi.org/https://doi.org/10.63570/vfxbn377

Хориотой бүс сонин. (2012, 12 11). Оросын мафийн онцгой харгих ёс. Retrieved from bolod.mn: http://www.bolod.mn/News/92614.html

Downloads

Published

2025-06-25

Issue

Section

Судалгааны өгүүлэл

Categories

How to Cite

Баттөмөр, М. (2025). ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ЯВДЛЫН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ, ТҮҮНИЙ ҮНДСЭН ШИНЖ. Хууль сахиулахуй, 42(2), 43-54. https://doi.org/10.63570/1cwwmg37

Similar Articles

1-10 of 138

You may also start an advanced similarity search for this article.