ЧИНГИС ХААН ОЛОН УЛСЫН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН АВТОМАШИНЫ ЗОГСООЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ХИЙСЭН СУДАЛГААНЫ ТОЙМ
DOI:
https://doi.org/10.63570/zj3ktg29Keywords:
Олон улсын нисэх онгоц буудал, авто машины зогсоол, зогсоолын зохион байгуулалт, замын хөдөлгөөний урсгал, чиглэлAbstract
Олон улсын нисэх онгоцны буудлын авто машины зогсоол нь зорчигчид, зочид, нисэхийн ажилтнууд, түр хугацааны зочид, такси, түрээсийн болон үйлчилгээний машинуудыг байрлуулах зориулалттай тусгай бүс юм. Эдгээр зогсоолууд нь зорчигчдын тав тух, нисэх буудлын аюулгүй байдал, автомашины замын хөдөлгөөний урсгал зохицуулалтыг хангах үүрэгтэй.(Chapter 17.27 parking standards and requirements, n.d.)
Олон улсын нисэх онгоцны буудлын авто машины зогсоолын зохион байгуулалт, нөхцөл байдлыг судалснаар а) зогсоол руу орж, гарах чиглэл, замын тэмдэглэгээ тодорхой болж, саатал багасна; б) Түр болон урт хугацааны зогсоолын бүсийг зөв байршуулснаар хөдөлгөөний урсгал сайжирна; в) Аюулгүй байдал нэмэгдэж, явган зорчигчийн бүсийг тодорхой болж, тээврийн хэрэгслийн урсгалыг зөв чиглүүлэх боломж нэмэгдэх юм.
Энэхүү судалгааны тоймд “Чингис Хаан” олон улсын нисэх буудлын дэргэдэх авто машины зогсоолын замын хөдөлгөөний урсгал, чиглэл, зохион байгуулалт, түүний хэрэгжилт, зогсоолын ачаалал, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилт, гардаг зөрчлийн хэлбэр, нөлөөлж буй хүчин зүйл, зогсоолын зохион байгуулалтыг өөрчлөх хэрэгцээ шаардлага, сайжруулахтай холбоотой санаа бодлыг танин мэдэх зорилгоор Иргэний агаарын тээврийн 28 алба хаагчаас анкет асуулгын аргаар судалгаа авч, түүнийхээ үр дүнг шинжилснээ товч өгүүлсэн болно.
References
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлтийн ёслол. (2021). Япон улсын элчин сайдын яам: https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/internationalairport0704mon.html?utm_source-ээс Гаргасан
Civil Aviation Authority. (2016). SUBMISSION ON BEHALF OF THE INDEPENDENT AIRPORT PARKING ASSOCIATION (IAPA). UK.
Kováčiková, K., Novák, A., Kováčiková, M., & Sedláčková, A. (2022). Smart parking as a part of Smart airport concept. Transportation Research Procedia, 65, 70-77. https://doi.org/https://doi.org/10.1016/j.trpro.2022.11.009
Бүртгэгдсэн зам, тээврийн осол, бүс, аймаг, нийслэлээр. (2022-2025). Статистикийн мэдээллийн нэгдсэн сан: https://www2.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_2300_039V1-ээс Гаргасан
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээ. (2025 оны 04 07). Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК: https://khkhap.mn/content/show/id/489-ээс Гаргасан
Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтэс. (2024). 2022-22024 оны тайлан.
Олон улсын нислэгүүд. (2025). Чингис хаан олон улсын нисэх буудал: https://www.ulaanbaatar-airport.mn/international-flights-ээс Гаргасан
Чингис хаан олон улсын нисэх буудал. (2025). Дотоодын агаарын тээвэрлэгчид: https://www.ulaanbaatar-airport.mn/air-carriers-ээс Гаргасан
Downloads
Published
License
Copyright (c) 2025 Хууль сахиулахуй

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.