ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧИЙН ЁС СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭ

Authors

  • Лувсанравдан Энэрэл Олхонууд Author
  • Ж.Даваадорж чиглэлийн ахлах офицер, ахмад Author
  • Х.Ёндонжамц инженер-шалгах механик, дэслэгч Author

DOI:

https://doi.org/10.63570/a88r8543

Keywords:

Цэргийн тангараг, цэргийн дүрэм, ёс зүй, ёс зүйн дүрэм, ёс суртахуун

Abstract

Гадны улс орнуудад ёс зүй, ёс суртахууны төлөвшлийг улс орны хөгжлийн түлхүүр гэж үзэх болсон бөгөөд ёс суртахуунтай алба хаагчид тухайн байгууллагын үндсэн хүч хэмээн үнэлэгдэх болсон.

Дотоод Хэргийн Их сургууль /цаашид ДХИС гэх/-д элссэн залуус Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан  Цэргийн тангараг өргөснөөс тус сургуулийн сонсогч болдог. Энэ үеээс хоорондын харилцаа, албаны бүхий л үйл ажиллагаа Цэргийн дүрэм, ДХИС-ийн Суралцагчийн дүрмээр зохицуулагдаж эхэлдэг бөгөөд ёс суртахууны олон үүргийг хүлээдэг.

Дотоод Хэргийн Их Сургуулийн сонсогчдын ёс суртахууны төлөвшлийг нэмэгдүүлэхэд тэдний эх орон, төр, ард түмэндээ өргөсөн Монгол Улсын Цэргийн тангараг болон өдөр тутмын хичээл сургалт, албаны үйл ажиллагааг зохицуулж буй цэргийн дүрмүүд, мөн Их сургуулийн суралцагчийн ёс зүйн дүрэм дэх ёс суртахууны үндсэн зарчим, агуулгыг тодорхойлж тайлбарлах нь нэн чухал ач холбогдолтой.

Тиймээс ДХИС-ийн сонсогчдын ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлсон Монгол Улсын Цэргийн тангараг, Цэргийн дүрмүүд, ДХИС-ийн Суралцагчийн Ёс зүйн дүрмэн дэх ёс суртахууны агуулга бүхий гол заалтуудыг Монгол хэлний тайлбар толь, ёс суртахууны үндсэн зарчмуудтай уялдуулан тайлбарлахыг зорьлоо.

Author Biographies

  • Ж.Даваадорж, чиглэлийн ахлах офицер, ахмад

    Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газрын зэвсэг, хангалт хариуцсан чиглэлийн ахлах офицер, ахмад

  • Х.Ёндонжамц, инженер-шалгах механик, дэслэгч

    Дотоод хэргийн их сургуулийн Хангамж, ар талын газрын Авто техникийн албаны инженер-шалгах механик, дэслэгч

References

Галиндэв, Б. (2022). “Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдал: Хүн амын оюуны дархлааны асуудал” эмхтгэл. Улаанбаатар.

Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд (2022).

Нарангэрэл, С. (2015). “Ёс зүйг дээлэхүй”. Улаанбаатар.

Оюунчимэг, Б. (2019). Ёс суртахууны тухай ном. Улаанбаатар.

Сумъяа, Б. (2001). Ёс зүйн үндэс. Улаанбаатар.

Цэвэл, Я. (2013). Монгол хэлний товч тайлбар толь. Улаанбаатар.

Downloads

Published

2025-05-11

How to Cite

Энэрэл, Л., Жамбалдорж, Д., & Хүрэлбаатар, Ё. (2025). ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОНСОГЧИЙН ЁС СУРТАХУУНЫ ХЭМ ХЭМЖЭЭ. Хууль сахиулахуй, 41(1), 124-131. https://doi.org/10.63570/a88r8543

Similar Articles

1-10 of 141

You may also start an advanced similarity search for this article.