ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ШАТАХ МАТЕРИАЛЫГ (УРГАМЛЫН ГАЗРЫН ДЭЭРХ БИОМАСС) ТООЦООЛОХОД ДИСК ХЭЛБЭРТ ХЭМЖИГЧИЙГ АШИГЛАХ НЬ
Keywords:
Дорнод Монгол, хээрийн түймэр, диск хэлбэрт хэмжигч, шатах материалAbstract
Дорнод Монголын хээрт хамгийн их тохиолддог гамшигт үзэгдэл нь түймэр юм. Энэ бүс нутгийн хээрийн түймрийн эрсдэлийн менежментэд шатах материалын (газар дээрх ургамлын биомассын) хэмжээг зайлшгүй оруулах ёстой. Диск хэлбэрт хэмжигч (ДХХ) нь бэлчээрийн газар дээрх ургамлын биомассыг тооцоолоход ашигладаг нийтлэг, хурдан хэрэгсэл юм. Бүс нутгийн уур амьсгал, ургамлын олон янз байдал болон бусад байгаль орчны хүчин зүйлсийн өөрчлөлтөөс шалтгаалан ДХХ-ийг хэрэглэхийн тулд тохируулга хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Бид ОХУ-тай хиллэдэг, хээрийн түймэрт маш өндөр эрсдэлтэй бүс нутаг болох Дорнод Монголын хойд хэсгийн бэлчээр дэх газрын дээрх ургамлын биомассыг тооцоолоход ДХХ-г хэрэглэх боломж
болон түүний тохируулгыг хийсэн. Үүний тулд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун болон Хэнтий аймгийн Дадал сумдын нутгуудад нийт арван хоёр өөр цэгт, цэг тус бүр дээр гурван дэд цэг (36 дэд цэг), дэд цэг бүрээс таван 1м2 хэмжээ бүхий квадратаас газрын дээрх биомассын дээжийг авсан. Дэд цэг бүр дээр 100м урт бүхий шулууныг гурван удаа байрлуулж ДХХ-ийн хэмжилтийг хийсэн. Нийт талбайнуудын хувьд газрын дээрх ургамлын биомассын дундаж (хуурай жингээр) 112.7 кг/га (±19.3 стандарт алдаа) байв. Судалгааны цэгүүд нь газрын дээрх ургамлын биомасс болон бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд ялгаатай статистик ялгаатай байгаа нь тухайн газруудад түймрийн эрсдэлийн өөр өөр менежмент бий болгох шаардлагатайг илэрхийлж байж болох юм. Хээрийн түймрийн шатах материалыг тооцоолоход ДХХ-г хэрэглэхэд түүний давталт хэд байхад тохиромжтойг тооцоолохын тулд газрын дээрх ургамлын биомасс болон ДХХ-ийн давталтуудын (100, 200, 300 удаагийн) хооронд шугаман регрессийн загваруудыг боловсруулсан бөгөөд 300 удаагийн давталт бүхий загварын (300 ДХХ) детерминацын коэффициент хамгийн өндөр (0.82) нь байсан учир Газрын дээрх биомасс =3.18(ДХХ-ийн 300 удаагийн давталтын дундаж)+3.1 гэсэн загварыг тус бүс нутгийн хэмжээнд санал болгож байна.
Additional Files
Published
Issue
Section
License
Copyright (c) 2024 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.