ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ШАТАХ МАТЕРИАЛЫГ (УРГАМЛЫН ГАЗРЫН ДЭЭРХ БИОМАСС) ТООЦООЛОХОД ДИСК ХЭЛБЭРТ ХЭМЖИГЧИЙГ АШИГЛАХ НЬ

Authors

  • Л.Ариунцэцэг Author
  • Б.Сарнай Author
  • Э.Доржсумъяа Author
  • Б.Оюунсанаа Author

Keywords:

Дорнод Монгол, хээрийн түймэр, диск хэлбэрт хэмжигч, шатах материал

Abstract

Дорнод Монголын хээрт хамгийн их тохиолддог гамшигт үзэгдэл нь түймэр юм. Энэ бүс нутгийн хээрийн түймрийн эрсдэлийн менежментэд шатах материалын (газар дээрх ургамлын биомассын) хэмжээг зайлшгүй оруулах ёстой. Диск хэлбэрт хэмжигч (ДХХ) нь бэлчээрийн газар дээрх ургамлын биомассыг тооцоолоход ашигладаг нийтлэг, хурдан хэрэгсэл юм. Бүс нутгийн уур амьсгал, ургамлын олон янз байдал болон бусад байгаль орчны хүчин зүйлсийн өөрчлөлтөөс шалтгаалан ДХХ-ийг хэрэглэхийн тулд тохируулга хийх зайлшгүй шаардлагатай байдаг. Бид ОХУ-тай хиллэдэг, хээрийн түймэрт маш өндөр эрсдэлтэй бүс нутаг болох Дорнод Монголын хойд хэсгийн бэлчээр дэх газрын дээрх ургамлын биомассыг тооцоолоход ДХХ-г хэрэглэх боломж 
болон түүний тохируулгыг хийсэн. Үүний тулд Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун болон Хэнтий аймгийн Дадал сумдын нутгуудад нийт арван хоёр өөр цэгт, цэг тус бүр дээр гурван дэд цэг (36 дэд цэг), дэд цэг бүрээс таван 1м2 хэмжээ бүхий квадратаас газрын дээрх биомассын дээжийг авсан. Дэд цэг бүр дээр 100м урт бүхий шулууныг гурван удаа байрлуулж ДХХ-ийн хэмжилтийг хийсэн. Нийт талбайнуудын хувьд газрын дээрх ургамлын биомассын дундаж (хуурай жингээр) 112.7 кг/га (±19.3 стандарт алдаа) байв. Судалгааны цэгүүд нь газрын дээрх ургамлын биомасс болон бүрэлдэхүүн хэсгүүдийн хувьд ялгаатай статистик ялгаатай байгаа нь тухайн газруудад түймрийн эрсдэлийн өөр өөр менежмент бий болгох шаардлагатайг илэрхийлж байж болох юм. Хээрийн түймрийн шатах материалыг тооцоолоход ДХХ-г хэрэглэхэд түүний давталт хэд байхад тохиромжтойг тооцоолохын тулд газрын дээрх ургамлын биомасс болон ДХХ-ийн давталтуудын (100, 200, 300 удаагийн) хооронд шугаман регрессийн загваруудыг боловсруулсан бөгөөд 300 удаагийн давталт бүхий загварын (300 ДХХ) детерминацын коэффициент хамгийн өндөр (0.82) нь байсан учир Газрын дээрх биомасс =3.18(ДХХ-ийн 300 удаагийн давталтын дундаж)+3.1 гэсэн загварыг тус бүс нутгийн хэмжээнд санал болгож байна.

Author Biographies

  • Л.Ариунцэцэг

    МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхим

  • Б.Сарнай

    ШУА-ийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Ургамлын интродукц, генетик нөөцийн лаборатори 

  • Э.Доржсумъяа

    ДХИС, Онцгой Байдлын Сургуулийн Гал түймэртэй тэмцэх албаны тэнхим

  • Б.Оюунсанаа

    Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн Газар

Additional Files

Published

2025-04-08

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ДОРНОД МОНГОЛЫН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ШАТАХ МАТЕРИАЛЫГ (УРГАМЛЫН ГАЗРЫН ДЭЭРХ БИОМАСС) ТООЦООЛОХОД ДИСК ХЭЛБЭРТ ХЭМЖИГЧИЙГ АШИГЛАХ НЬ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 23(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/2775

Similar Articles

1-10 of 69

You may also start an advanced similarity search for this article.