ЭНЭРЭНГҮЙ ЁСНЫ ЗАРЧМЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ БОЛГОН БЭХЖҮҮЛСЭН НЬ
Keywords:
Зарчим, энэрэнгүй ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөөAbstract
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[1] гэж заажээ. Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Эрүүгийн хуульд “Хууль ёс, шударга ёс, энэрэнгүй ёс, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх”[2] зарчмуудыг хуульчилсан билээ.
Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөний талаар судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж энэ чиглэлийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухааны үндэслэлтэй хариу өгөх явдал манай орны эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд судлаачдын нэн чухал зорилт болоод байна. Манай Ардчиллын цаашдын хувь заяа, түүний дотор хүний эрх, эрх чөлөөг улс орондоо бүрэн агуулгаар нь хэрэгжүүлж чадах эсэх нь эдгээр асуудлуудын онолын үндэслэлийг боловсруулж түүнийгээ практикт бүтээлчээр хэрэглэх явдлаас шалтгаалах нь тодорхой юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.