ЭНЭРЭНГҮЙ ЁСНЫ ЗАРЧМЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ БОЛГОН БЭХЖҮҮЛСЭН НЬ

Authors

  • Э.Золбоо Author

Keywords:

Зарчим, энэрэнгүй ёс, ардчилал, хүний эрх, эрх чөлөө

Abstract

Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”[1] гэж заажээ. Үндсэн хуулийн заалтыг иш үндэс болгон Эрүүгийн хуульд “Хууль ёс, шударга ёс, энэрэнгүй ёс, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх”[2] зарчмуудыг хуульчилсан билээ.

Ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөний талаар судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлж энэ чиглэлийн тулгамдсан асуудлуудад шинжлэх ухааны үндэслэлтэй хариу өгөх явдал манай орны эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэд судлаачдын нэн чухал зорилт болоод байна. Манай Ардчиллын цаашдын хувь заяа, түүний дотор хүний эрх, эрх чөлөөг улс орондоо бүрэн агуулгаар нь хэрэгжүүлж чадах эсэх нь эдгээр асуудлуудын онолын үндэслэлийг боловсруулж түүнийгээ практикт бүтээлчээр хэрэглэх явдлаас шалтгаалах нь тодорхой юм.

Author Biography

  • Э.Золбоо

    ДХИС-ийн ЭЗНУС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, цагдаагийн ахмад 

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ЭНЭРЭНГҮЙ ЁСНЫ ЗАРЧМЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ЭРХ ЗҮЙН ЗАРЧИМ БОЛГОН БЭХЖҮҮЛСЭН НЬ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 20(2). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/194

Similar Articles

11-20 of 63

You may also start an advanced similarity search for this article.