УУЛЫН ӨВЧНИЙ ТУХАЙ
DOI:
https://doi.org/10.63570/ze2j2v55Keywords:
Уулын өвчин, хүчилтөрөгчийн дутагдал, агаарын даралт, уулчид, байгалийн аюулт хүчин зүйлс, техникийн бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэлAbstract
Уулын өвчин нь өндөрлөг газарт удаан хугацаагаар байх үед хүний биед үзүүлэх сөрөг нөлөө, хүчилтөрөгчийн дутагдал, агаарын даралт буурах зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй өвчин юм. Өндөр ууланд авирах, ажиллах эсвэл амьдрах нь хүний бие махбодид ихээхэн ачаалал өгч, өөрчлөлтүүд үүсгэдэг. Энэ өвчин нь тархи, уушги, зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орох,
толгой өвдөх, дотор муухайрах, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Хэрэв тухайн хүн арга хэмжээ авахгүй бол, тархины хаван эсвэл уушгины хаван үүсэх эрсдэлтэй ба уулчид, аврагчид, судлаачид, өндөрлөг газарт ажиллаж амьдардаг хүмүүсийн хувьд анхаарах гол асуудал юм. Энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хүмүүс өндөрлөг газар ажиллах эсвэл авирахдаа анхааралтай байх шаардлагатай. Техникийн бэлтгэл, сэтгэл зүйн бэлтгэл, хүний биеийн чадварыг сайжруулах нь чухал.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.