АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ

Authors

  • Ж.ОЮУНТАМИР Author

Abstract

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны цаг агаарын аюулын тоо нь хоѐр дахин нэмэгдсэнээс бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид аюулын өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж амьдарч байна. Ган, зудын давтамж ойртож цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн тоо олширсон. Манай улсын мал аж ахуйн салбарын эрсдэлийг нэмэгдүүлдэг нэг хүчин зүйл бол говь хээрийн бүсэд болдог цаг агаарын гэнэтийн аюул юм. Цаг уурын мэргэжлийн байгууллагын цаг агаарын урьдчилсан төлөв болон аюулаас сэрэмжлүүлэх мэдээг аймгуудаар бүсчлэн 7 хоногийн өмнөөс эхлэн Монголын радио, сансрын телевизороор орон даяар зарлан мэдээлж, тэдгээрийн таарц, түгээлт сайжирч хөдөөгийн малчдад аюул угтаж бэлтгэл хангах нөхцөл бүрдүүлж байна.Гэсэн хэдий ч дээрх мэдээгээр зарлагдсан аюултай салхи шуурга тухайн орон нутагт хэзээ, хаагуур орж ирж байгаа талаар амжиж анхааруулах мэдээ байдгүйгээс эрсдэл ихтэй бог малаа аюулаас урьтан бэлчээрээс авчирч хороо хашаанд оруулж бэлэн байдалд орох боломж малчдад бүртэлгүйгээс бэлчээр дээр малтайгаа аюултай шуурганд гэнэт нөмрүүлж эрсдэл хохирол хүлээсээр байна (Н.Тогтох 2014). Тухайлбал, 2008 оны 5 сарын 26-27-ны аюулын урьдчилан сэргийлэх мэдээг 3-4 хоногийн өмнөөс эхлэн төвийн хэвлэл мэдээлэл болон Монголын Радио, Телевизээр болон бусад шугамаар дамжуулсан Анхааруулах дохионд зүүн зүгийн нутгуудаар цасан ба шороон шуурга шуурч салхи хурд 22-24 м/c, зарим үед 28 м/с хүрнэ гэж 6 аймгийн 100 орчим сумын нутгийг хамруулан өдрийн нарийвчлалтай, баруунаас зүүн тийш чиглэсэн шороон болон цасан шуурга тавих талаар орон даяар зарлан мэдээлсэн. Гэтэл аюулт шуурга газар дээрээ Хэнтий аймгийн Батноров Баяновоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сүхбаатар, Асгат, Мөнххаан, Уулбаян, Халзан, Дарьганга зэрэг 9 сумын нутгийг голлон дайрч хойноосоо урагшаа чиглэсэн аюулт шуурга 26-ны өдрийн дундаас эхлэн өдөр шөнө хагаслаад өнгөрөхдөө 250 гаруй малчныг, 600 гаруй мянган малтай нь хамж уруудуулснаас 52 хүний амь эрсдэж, 242.0 мянган мал үхжээ.

Author Biography

  • Ж.ОЮУНТАМИР

    ДХИС-ийн АШБС-ийн Гамшиг судлалын магистрант, хошууч

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ БОЛОМЖ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 17(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/168