ХӨВСГӨЛ АЙМАГТ 2007-2017 ОНД ТОХИОЛДСОН ГАМШИГ ОСЛЫН ТОО МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Authors

  • Г. Ганзориг Author
  • Б. Батдорж Author
  • Б. Мөнхзул Author

Keywords:

гамшгийн мэдээний дүн шинжилгээ, аюулт үзэгдэл, гал түймэр, усны осол, ахуйн осол, төөрч алга болсон тохиолдол

Abstract

Шилжилтийн үе буюу 2007-2017 оныг сонгож, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт тохиолдсон объектийн болон ой хээрийн түймэр, гамшгийн улмаас учирсан нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хохирлыг тооцоолох, гамшиг, ослын  тохиолдлуудад дүн шинжилгээ хийх зорилгоор аргазүй, судалгааны загварын хувьд бичиглэл судалгаа хийсэн. Уг судалгаа нь тус аймагт бүртгэгдсэн гамшиг ослын тоо мэдээг гал түймрийн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлтээс авч, объектийн болон ой хээрийн түймрийн улмаас хохирсон хүн ам, газар нутаг, объектуудыг хамарч байгаа бөгөөд  гамшгийн тохиолдлын түвшин, тархалт, шалтгаан, гал түймрийн улиралчлал, галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хамралтыг тооцож судалгааны үр дүнд үндэслэн зөвлөмж боловсрууллаа. Гал түймрийн болон бусад төрлийн гамшгийн хохирлын судалгааны тоо мэдээнд дүн шинжилгээ хийхэд улсын дундажтай ойролцоо түвшинд байгаа боловч нийгмийн эрүүл мэндэд учруулах хор хохирол нь их байгаа тул хойшлуулшгүй цогц арга хэмжээнүүдийг авч явуулах шаардлагатай байна. 

Author Biographies

  • Г. Ганзориг

    ДХИС-ийн Ахисан шатны боловсролын сургуулийн магистрант, ахлах дэслэгч  

  • Б. Батдорж

    ХӨСҮТ-ийн  эпидемиологич 

  • Б. Мөнхзул

    ХӨСҮТ-ийн Талбарын тархвар судлалын төвийн багш

Published

2025-02-18

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХӨВСГӨЛ АЙМАГТ 2007-2017 ОНД ТОХИОЛДСОН ГАМШИГ ОСЛЫН ТОО МЭДЭЭНД ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 18(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/212

Similar Articles

1-10 of 104

You may also start an advanced similarity search for this article.