МОНГОЛ УЛСЫН МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙН УРВУУЛАН ХЭРЭГЛЭЭ, ХОР УРШИГ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД

Authors

  • Б. Эрдэнэдалай Author

Keywords:

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодис, Монгол Улсын хүн, хэрэглээ, урвуулан хэрэглээ, хор уршиг, хууль ёсны эргэлт

Abstract

Монгол Улсын сүүлийн 30 жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн олон олон өөрчлөлтийн хүрээнд бий болсон нэгэн сөрөг үзэгдэл бол бидний хар тамхи гэж нэрлэж, жигшдэг мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хууль бус хэрэглээний асуудал бөгөөд сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн тоо, хууль бус нийлүүлэлт өсөн нэмэгдсэн, тэдгээр бодисын төрөл зүйл олширсон төдийгүй хууль ёсны зах зээл буюу хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйл хэрэгт ашигладаг эм бэлдмэлийг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэдэг, гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн, ирээдүй хойч үе, хүүхэд залуучууд ихээр холбогдох болсон, Африк (баруун) гаралтай гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа манай улсад идэвхжсэн нь нийгэм, эдийн засагт төдийгүй улс, үндэстэний аюулгүй байдалд заналхийсэн асуудал болсон байна. Үүнтэй уялдан үүсэн бий болсон тулгамдсан асуудлын шалтгаан нөхцлийг шинжлэх ухааны арга хэрэгсэл ашиглан бодитой тодорхойлж, тэмцэх менежментийг оновчтой байдлаар зохион явуулах боломжийг судлах нь уг салбарт 10 жил ажиллаж туршлага хуримтлуулсан мэргэжилтэн, судлаачийн хувьд уг салбарт хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж судалсан.

Судалгааг эхний суурь судалгаа болох мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисын хууль ёсны эргэлттэй холбоотой нөхцөл байдлыг төрийн байгууллагын тайлан мэдээ тоон судалгаанд анализ, тандан судлах аргаар Монгол Улсын хүн, амьтны эмчилгээ оношилгоонд хэрэглэгдэж буй эмийн зарцуулалт, хэрэглээ, урвуулан хэрэглээ, борлуулалт, урьдчилан сэргийлэх, хяналт тавих, уг салбарын эдийн засгийн эргэлтийн ерөнхий зураглалыг боловсруулан цаашид бий болох эрсдлийг тодорхойлсноор урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг тогтоох, энэхүү таамаглалын бодитой эсэхийг магадлан тогтоох, хууль эрх зүйн орчинд шийдвэрлэх аргыг тодорхойлох, боловсронгуй болгох талаар манай оронд судлагдсан байдал, цаашид илүү ач холбогдол, анхаарал хандуулан хөндөн судлах шаардлагатай байгаад баримт бичгийн судалгаа хийж энэхүү илтгэлийг бичсэн болно. Энэхүү илтгэл нь дараагийн нэг сэдэвт судалгааны ажлын зөвхөн эхлэл гэдгийг дурьдах нь зүйтэй.

Author Biography

  • Б. Эрдэнэдалай

    Дотоод Хэргийн Их Сургуулийн Удирдлагын Академи, Онцгой байдлын сургууль

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

МОНГОЛ УЛСЫН МАНСУУРУУЛАХ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМИЙН УРВУУЛАН ХЭРЭГЛЭЭ, ХОР УРШИГ, ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМУУД. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 19(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/177

Similar Articles

11-20 of 96

You may also start an advanced similarity search for this article.