ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОХИРЛЫГ ТООЦООЛОХ, ЭМНЭЛГИЙН АЛБАНЫ ХҮЧ, ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ

Authors

  • Г.Хатанбаатар Author

Abstract

Энэхүү илтгэлд Оросын холбооны улсын анагаах ухааны доктор, профессор С.Ф.Гончаровын "Газар хөдлөлтийн үед эмнэлгийн хүч, хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох арга зүйн зөвлөмж"-ийг ашиглан Монгол улсын эрүүл мэндийн албаны хүчин чадал, хүний нөөц, газар хөдлөлтийн үеийн Улаанбаатар хотын хүн амын хохирлын эрсдэл, эрүүл мэндийн албаны шаардлагатай хүч хэрэгслийн судалгааг математик аргачлалаар тооцоолж, дүн шинжилгээ хийлээ.

Газар хөдлөлтийн хүч (баллаар), байшин барилгад байх магадлалтай хүн амын тоо, байшин барилгын хийцийг судалж мэдэснээр хүснэгтийн дагуу нийт хүн амын хохирлыг олж болно. Хүн амын хохирлоос шалтгаалан эрүүл мэндийн хохирол, бүтцийг урьдчилан таамаглаж, шаардлагатай эмнэлгийн хүч, хэрэгслийн хэрэгцээг тодорхойлж, тэдгээрийн үнэлгээ, тооцооны шинжлэх ухааны үндэслэлтэй шалгуур үзүүлэлтийг өгсөн.

Author Biography

  • Г.Хатанбаатар

    Дотоод хэргийн их сургууль, Онцгой байдлын сургууль

Published

2025-02-16

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ГАМШГИЙН ҮЕД ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХОХИРЛЫГ ТООЦООЛОХ, ЭМНЭЛГИЙН АЛБАНЫ ХҮЧ, ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ. (2025). Гамшгийн эрсдэл судлал, 19(1). https://journal.uia.gov.mn/index.php/drs/article/view/178