ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АСУУДАЛ
Keywords:
бизнес төлөвлөгөө, төлөвлөлтAbstract
Манай орны хувьд бизнесийн үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж байдгаас эмнэлгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн бизнес төлөвлөлтийн асуудал ихээхэн анхаарал татдаг. Учир нь зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эрүүл мэндийн салбарт ихээхэн ололт, өөрчлөлт гарсан. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо үүсч, хувийн эмнэлгийн үйл ажиллагаа хэрэглэгчдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, төрийн салбарын эмнэлэг үйлчилгээний ачааллыг багасгахад хувь нэмрээ оруулж байгаа.
Эрүүл мэндийн салбарт хувийн эрүүл мэндийн байгууллагын тоо 2004 он гэхэд 577 байсан бол 2012 оны байдлаар даруй гурав дахин нэмэгдэж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт эмнэлгийн 23,1% -ийг хувийн эмнэлэг эзэлж байна. Манай улсын засгийн газраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр ашиг ба хуваарилалтыг сайжруулах зорилгыг 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаж өгснөөр хувийн хэвшлийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад ихээхэн боломж нээгдэж байгаа. Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй тусгай зорилтот бүлэгт үйлчлэх зорилготой олон эмнэлэг байдгаас "Нефромед” эмнэлэгийг төлөөлөл болгон авч судлахдаа үйл ажиллагаанд үндэслэн бизнес төлөвлөгөөний зарим шинжилгээг хийн өнөөгийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх боломжийг санал болгон зөвлөмжийг боловсруулахад оршино. Энэхүү судалгааны хүрээнд “Нефромед” эмнэлгийн хэрэглэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааны тактикийн стратегийн төлөвлөгөөг боловсруулснаар тогтвортойгоор хөгжих боломж бүрдэнэ. "Нефромед" эмнэлгийн цаашдын тогтвортой хөгжлийг тодорхойлоход судалгааны ажлын хувь нэмэр оруулж байгаа шинэлэг тал болсон.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2020 Гамшгийн эрсдэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.