ХОРИГДЛЫГ СУЛЛАГДАХАД БЭЛТГЭХЭД “САЙН ДУРЫН АЖИЛТАН”-ЫГ ОРОЛЦУУЛАХ ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРҮҮДИЙГ СУДЛАХ НЬ
DOI:
https://doi.org/10.63570/ch322189Keywords:
Сайн дурын ажил, хоригдлыг нийгэмшүүлэх, нийгмийн халамж, хүний нөөц, иргэний оролцооAbstract
Нийгмийн эмзэг болон зорилтот бүлгийн өмнө тулгардаг
асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн халамжийн байгууллага,
төвүүд нь ихэвчлэн хүний нөөц, санхүүгийн дутмаг байдалтай тулгардаг.
Иймээс эдгээр байгууллагууд хязгаарлагдмал нөөцөө үр дүнтэй удирдахын
тулд сайн дурынхны оролцоог чухалчилж, тэдний туслалцааг эрэлхийлэх
шаардлагатай болдог. Гэсэн хэдий ч зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйл
ажиллагаа, үйлчилгээ нь иргэдийн сэтгэл ханамжийг төдийлөн хангаж
чаддаггүй.
Үүний шалтгаан нь сайн дурынхны оролцоог хангах, тэдний
чадавхыг зөв зохистой ашиглах талаарх төрийн байгууллагуудын мэдээлэл
дутмаг байдал болон сайн дурын үйл ажиллагааны талаарх нийгмийн
ойлголт, хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй байгаатай холбоотой юм.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.