УГСААТНЫ БҮЛЭГТЭЙ АЖИЛЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, АНХААРАХ АСУУДАЛ /ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН АЖЛЫН ЖИШЭЭН ДЭЭР/

Authors

  • Г.Батжаргал Дотоод хэргийн их сургууль Сургалт, судалгааны 403 дугаар анги Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Нийгмийн ажил, сэтгэл зүйн тэнхимийн ахлах багш, хошууч Author

DOI:

https://doi.org/10.63570/32vm3d08

Keywords:

Угсаатны бүлэг, үндэсний цөөнх,, нийгмийн ажил

Abstract

Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцөд угсаатны бүлэгтэй
ажиллах нийгмийн ажил туйлын чухал болоод байна. Аливаа нийгэмд амьдарч
байгаа хүн нийгмийн гишүүн болохын хувьд нас, хүйс, сошиал статусаасаа
хамаараад үнэт зүйл, зан үйл, амьдрах хэв маяг, дүр нь ялгаатай байдгийн адил
тухайн хүн ямар "угсаатан"-ы бүлэгт хамаарч байгаагаас шалтгаалж мөн л ялгааг
үүсгэж байгаа нь угсаатны бүлэгтэй ажиллах нийгмийн ажлын үйлчилгээний арга
зүйг боловсруулах үндсэн шаардлага болж байна.
Ялгаатай байдал эсвэл олон талт байдал гэж орчуулах энэ ойлголт нь хүн бүр
тодорхой нийтлэг шинжээрээ өөр бусдаасаа ялгагдана. Орчин үеийн нийгэмд хүний
ийм тал шинж бүр нь нийгмийн харилцаанд нөлөө үзүүлдэг. Жишээ нь АНУ-д
"африк" гаралтай америкчууд арьсны өнгөөрөө, Германы "туркууд" хөдөлмөрийн
гэрээгээр ирээд үлдсэн цагаачид, БНХАУ-ын "өвөрмонголчууд" нь "үндэсний
цөөнх", Солонгост албан ёсоор ажил эрхэлдэг "Монголчууд" нь "гадаад ажилчин”
гэдгээрээ, Европт үйл олноороо очоод байгаа сирийн "дүрвэгсэд”-ийн асуудал нь
тэдний "олон талт байдал" нь холбоотой, мөн нийгэмд эзлэх байр суурь нь ижилгүй.
Үүнтэй холбоотой "гадаад ажилчин", "үндэсний цөөнх", "цагаач", "дүрвэгсэд",
"угсаатны бүлэг" гэсэн ялгаатай ойлголтууд гарч ирдэг. 1990 оноос хойш дэлхий
ертөнцөд нэг талаас угсаатантай холбоотой үндсэрхэг үзэл, соёл, шашны сэргэлт
хүчтэй болж нөгөө талаасаа глобалчлал хөгжилтэй холбоотой улс орнуудад олон
янзын угсаатны бүлэг зэрэгцэн амьдрах болов. Иймд угсаатны нийгмийн ажлыг
нийгмийн ажлын салбар бүрд судалж, хөгжүүлэх нь чухал байна. 

Downloads

Published

2025-05-21

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

УГСААТНЫ БҮЛЭГТЭЙ АЖИЛЛАХ НИЙГМИЙН АЖЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ, АНХААРАХ АСУУДАЛ /ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН НИЙГМИЙН АЖЛЫН ЖИШЭЭН ДЭЭР/. (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 4(51), 1-9. https://doi.org/10.63570/32vm3d08

Similar Articles

1-10 of 210

You may also start an advanced similarity search for this article.