Information For Authors

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ СУДЛАЛ СЭТГҮҮЛД 
НИЙТЛЭГДЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛД ТАВИГДАХ ХЭЛБЭРИЙН ШААРДЛАГА


ӨГҮҮЛЛИЙН ЭХНИЙ НҮҮР:

ХОРИХ БАЙГУУЛЛАГЫН “ПАНОПТИКУМ” ЗАГВАРЫН ТУХАЙ
(бүтээлийн ерөнхий шарчиг нь 12pt хэмжээтэй, Arial, Bold, ТОМ ҮСГЭЭР)


ABOUT THE PANOPTICUM MODEL OF THE PRISON INSTITUTION
(бүтээлийн гарчиг Англи хэлээр)
Б.Галбадрах*
(Зохиогчийн овог, нэр, эрдмийн зэрэг, эрхэлж байгаа ажил, байгууллага 
Arial, 12pt хэмжээтэй, Italic)


ТОВЧ УТГА, ТҮЛХҮҮР ҮГС БИЧИХ:
Өгүүлэлд зохиогч тус бүтээлийн товч утгыг монгол болон англи хэл дээр бичнэ. Өгүүллийн товч утга нь 50-100 үгтэй байх бөгөөд түүнд эшлэл авахгүй. Өгүүллийн товч утгыг өгүүллийн эхэнд бичнэ. 
Жишээ нь: /монголоор/
(Товч утга)
Олон улс орнууд гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгтний аюулгүй болгох, нийгмээс тусгаарлах ажиллагаанд анхаарлаа хандуулж ирсэн байдаг. Гэмт хэрэгтнийг ял эдлүүлэх байгууламж буюу өнөөгийн хэллэгээр хорих байгууллагын зохион байгуулалт, архитектурын олон санал, санааг дэвшүүлсэн байдаг. Өгүүлэлд эдгээр загваруудын нэг болох шоронгийн “паноптикум” загварын тухай тайлбарласан болно. 
(Түлхүүр үгс)
Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Түлхүүр үгс нь өгүүлэлд голлох ач холбогдолтой үгс байна. Түлхүүр үгсийг монгол болон англи хэлээр бичсэн байна. 
Түлхүүр үгс: хорих ял, хоригдол, паноптикум.
Жишээ нь: (англиар)
(ABSTRACT)
Many countries haүe focused on crime preүention, offender safety, and social isolation. Many proposals and ideas haүe been put forward for the organization and architecture of facilities for serүing criminals, or prisons in today's terms. The article describes one of these models, the prison ""panopticon"" model.
Keywords: imprisonment, prisoner, panopticon.


ҮНДСЭН БИЧВЭР:
Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлж буй эрдэм шинжилгээний бүтээл нь урьд өмнө ижил төрлийн гадаад болон дотоодын сэтгүүлд нийтлэгдэж, нийтийн хүртээл болоогүй байна.
Өгүүлэл нь хураангуй, түлхүүр үг, үндсэн хэсэг, дүгнэлт, санал эсхүл зөвлөмж, эх сурвалжийн жагсаалт оролцуулалгүйгээр 2000-аас доошгүй үгтэй байна.


ЖИШЭЭ НЬ:
Бүтээлийн үндсэн хэсэг нь 12pt хэмжээтэй, Times new Roman бичигдсэн байна. Цаасны хэмжээ А4, бүх талаас 2см зай авагдсан байна. Мөр хоорондын зай 1.15, догол мөр 1.25, шинэ мөр хоорондын зай 6pt. 
Бүтээлд дараах байдлаар тоогоор дугаарлахаас гадна тэмдэгт ашиглана:
Жишээ нь:
 Дээрх бүгдийг нэгтгэн үзвэл”нийтийн өмч” хэмээх ойлголт нь нийтлэг утгаараа:
• Public буюу нийтийн зүгээс эзэмших, ашиглах боломж бүхий
• Төр, орон нутаг болон бусад нийтийн эрх зүйн этгээдийн мэдэлд хамаарах
• Нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах эд юмс гэсэн нийтлэг ойлголтонд хүрч болохоор байна.
Өгүүлэлд зураг, хүснэгт ашиглах:
Хүснэгтийн дугаар: Хүснэгтийн дугаар нь хүснэгтийн зүүн дээд хэсэгт – 
(Arial, 11pt) тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жишээ: хүснэгт 1.1 гэх мэт
Хүснэгтийн нэр: Дугаарын ард залгуулан – (Times new Roman, 11pt, italic) бичнэ. Жич: Хүснэгт Монгол Улсын эрх зүйн тогтолцоо гэх мэт.
Жишээ нь:
Хүснэгт 1. Монгол улсын эрх зүйн тогтолцоо
№ 
1. 
2. 
Өгүүлэлд ашиглах зурган мэдээлэл нь дараах шаардлагыг хангасан байна.
Зурган мэдээллийн дугаар: зурган мэдээллийн зүүн дээд хэсэгт, – (Times new Roman, 11pt, italic), тухайн бүлгийг баримталсан дугаартай байна. Жич зураг 1 гэх мэт.
Зурган мэдээллийн нэр: Дугаарын ард залгуулан – (Times new Roman, 11pt, italic) бичнэ. Жич: зураг 1,2 монгол улсын эрх зүйн тогтолцоо гэх мэт.
Өгүүлэлд оруулах зураг нь сэтгүүлд хэвлэгдэхүйц чанарын шаардлага, нягтаршилтай байна. Шаардлагатай тохиолдолд зургийг өгүүллээс тусдаа файл хэлбэрээр илгээнэ.
Жишээ нь: 
Зураг 1. Монгол улсын эрх зүйн тогтолцоо
Эшлэл:
Эшлэлийг APA 7 загварын дагуу авна.
Ашигласан эх сурвалжийн жагсаалт:
Ашигласан эх сурвалжийн жагсаалт нь гагцхүү тухайн эрдэм шинжилгээний бүтээлд ашигласан бүтээлээс бүрдэх бөгөөд зохиогч, бүтээлийг цагаан толгойн үсгийн дарааллаар жагсаан бичнэ. – (Times new Roman, 11pt, мөр хоорондын зай 1, баруун зүүн талаасаа зэрэгцсэн байна). Ингэхдээ гадаад болон дотоод эх сурвалжийг бүлэглэн бичнэ. –(I. Монгол эх сурвалж, II. Гадаад эрх сурвалж, III. Эрх зүйн эх сурвалж, IҮ. Бусад эх сурвалж гэх мэт).
Жишээ нь:
I. Монгол эх сурвалж:
II. Гадаад эх сурвалж:
III. Эрх зүйн эх сурвалж:
IV. Бусад эх сурвалж гэх мэт.
Өгүүлэл хүлээн авах:
Өгүүллийг setguul.cd@gmail.com цахим хаягаар хүлээн авна.