About the Journal

Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлал сэтгүүл нь 2012 онд анхны дугаараа гаргаж нийтийн хүртээл болгосноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын судалгааны голлох эх сурвалж болж тус сургуулийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын салбарын үе үеийн эрдэмтэн, профессорууд, судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл, хорих ял эдлүүлэх, баривчлах шийтгэл эдлүүлэх ажиллагаа, гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэсэн албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх, иргэний, захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хийсэн дүн шинжилгээ зэргийг хэвлэн нийтэлдэг манай салбарын шинжлэх ухаан, практикт өөрийн өнгө аяс бүхий, хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүл болон хөгжиж ирлээ.
Тус сэтгүүл 2018 оноос олон улсын цуврал сэтгүүлийн хэвлэлтийн бүртгэлд ISBN:978-99978-720-2-4 дугаартайгаар бүртгэгдсэн нь олон улсын хэмжээнд баталгаажсан болохыг харуулж байна.