ХОРИГДЛЫГ ГЭР БҮЛД НЬ ТУЛГУУРЛАН НИЙГЭМШҮҮЛЭХ АЖЛЫН АЧ ХОЛБОГДОЛ
Keywords:
Нийгэмшүүлэх ажил, гэр бүлийн тухай ойлголтAbstract
Хураангуй: 2015 оны Эрүүгийн хуульд “Эрүүгийн
хариуцлагын зорилго нь ...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”
хэмээн заасан нь хоригдлыг нийгэмшүүлэх ажлын ач холбогдлыг хуульчилж өгсөн
хамгийн дэвшилтэт алхам болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд
“Хорих ял эдэлж байгаа ялтныг хоригдол гэнэ” хэмээн заасан. Хоригдол хүн
хэдийгээр гэр бүлээсээ тусгаарлагдан, гэр бүлийн гишүүдээсээ хол, тодорхой
эрхүүдээ хязгаарлуулж хорих ял эдэлж байгаа хэдий ч гэр бүлийн гишүүн хэвээрээ
л байдаг. Хүн заавал орон гэртээ, хашаа байшиндаа, эсвэл орон сууцандаа гэр
бүлийн гишүүдтэйгээ нэг дор, хамт амьдарч байж л гэр бүлдээ харьяалагдана гэсэн
үг биш. Хоригдлыг нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулахдаа тэрхүү “гэр бүл”
хэмээх үнэт зүйлтэй нь хамтад нь судалж, үйлчилгээ үзүүлэх нь нэн чухал билээ.
Хоригдлыг гэр бүлд нь тулгуурлан нийгэмшүүлэх ажлын ач холбогдлыг
судалснаар хорих байгууллагын ажилтнууд хоригдлыг нийгэмшүүлэх ажил,
үйлчилгээг зохион байгуулахдаа тэдний гэр бүлийн үзэл баримтлал, үнэт зүйлсэд
нь тулгуурлан үйлчилгээ үзүүлж, нийгэмшүүлэх ажлын бодит үр дүнд хүрээсэй
гэсэн итгэл найдварыг тээж энэхүү илтгэлийг бичлээ.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Шийдвэр гүйцэтгэл судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.