ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ АЛБА ХААГЧ ХОРИГДОЛ ХООРОНДЫН ХАРИЛЦАА

Authors

  • Б.Сайнбаяр ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны сургуулийн Ял эдлүүлэх эрх зүйн тэнхимийн багш, хошууч Author

DOI:

https://doi.org/10.63570/k1eb9q78

Keywords:

Алба хаагч, хоригдол, эрх үүрэг, харилцаа

Abstract

Хорих байгууллага нь нийгмийн хэв журмыг сахиулах,
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хоригдлыг нийгэмшүүлэх, гэмт хэргийн
улмаас бусдад учирсан төлбөрийг төлүүлэх чухал үүрэгтэй төрийн тусгай
байгууллага юм. Уг үүргийг хэрэгжүүлэхэд хорих ангийн алба хаагч болон
хоригдол хоорондын харилцаа чухал байр суурийг эзэлнэ.
Учир нь аливаа ажлын үр дүнгийн 20-30 хувь нь мэргэжлийн мэдлэг,
ур чадвараас үлдсэн 70-80 хувь нь харилцаанаас шалтгаалдаг гэж зарим
эрдэмтэд үздэг. Хүмүүс өөр хоорондоо харилцан ойлголцохгүйгээр хамтын
хөдөлмөрийн үр дүнг дээшлүүлэх, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах
боломжгүй юм. Ажил төрлийн зөрчил, айл гэрийн маргаан, сэтгэлийн
зовиур зэрэг олон таагүй зүйл нь харилцах явцдаа гаргасан алдаа
дутагдалтай холбоотой үүсдэг. Харилцаагүйгээр ямар ч хамтын үйл
ажиллагаа явагдах боломжгүй билээ.

Downloads

Published

2025-10-07

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ХОРИХ ЯЛ ЭДЛҮҮЛЭХ АЖИЛЛАГААН ДАХЬ АЛБА ХААГЧ ХОРИГДОЛ ХООРОНДЫН ХАРИЛЦАА . (2025). Шийдвэр гүйцэтгэл судлал, 2(53), 68-76. https://doi.org/10.63570/k1eb9q78

Similar Articles

1-10 of 293

You may also start an advanced similarity search for this article.