ГАЗАР ДЭЭР НЬ МАГАДЛАН ХЭМЖИХЭД МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ 448 МЕТР ГАЗАРТАЙГАА ХЯТАДЫН НУТАГТ ОРСОН БАЙСАН

Authors

  • Х.Уянга Судлаач Translator

Keywords:

төмөр зам, газар нутаг

Abstract

“Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн баатарын тэмдэг зүүж өгөөд гар барихдаа Ерөнхийлөгч “Улсынхаа тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж, энэ шагналыг олголоо" гэсэн” хэмээгээд энэ хүний хоолой зангирч, туулсан замналынх нь ул мөр болж үлдсэн олон гүн үрчлээстэй зовхи нь чийгтээд ирэв. Гурван цаг гаруй хөөрөлдөхөд “Ёстой л баатар ажээ" гэсэн бодол улам лавширч,
хүндлэл, хайр цээж дүүргэж, миний нүдэнд ч нулимс цийлэгнэв. Төрийнхөө
тэргүүнээс "Улсынхаа тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна” гэсэн үг сонсоход ямар мэдрэмж төрдөг бол гэж төсөөлөхөд одоо ч бахархал, уярал сүлэлдээд байна.

Хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар болсон хүн одон медалиа зүүгээд, найрын ширээний ард сууж байгаа болов уу хэмээн төсөөлсөөр очсон намайг Б.Рагчаа гуай тэс өөрөөр угтсан. Тэрбээр энд тэндээ цоорсон, ажлын хувцас, гэрийн шаахайтай ногооны талбайд ажиллаж байв.
Үрээр тарьж буй нялх мод, жимсний бутнуудаа арчилж тордож, тэднийгээ эргэж тойрох нь Б.Рагчаа гуайн хамгийн дуртай ажил гэнэ. 90 нас дөхөж яваа гэхээргүй хөнгөн шингэн тэрбээр “Би өөрийгөө магтах дургүй, дэмий юм” гэсэн Тэгээд дуугаа хураачсан “зөрүүд” өвгөнтэй ийнхүү хөөрөлдлөө. 

Downloads

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

ГАЗАР ДЭЭР НЬ МАГАДЛАН ХЭМЖИХЭД МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ 448 МЕТР ГАЗАРТАЙГАА ХЯТАДЫН НУТАГТ ОРСОН БАЙСАН. (2025). Хил судлал, 98(2), 90-103. https://journal.uia.gov.mn/index.php/bs/article/view/874

Similar Articles

1-10 of 25

You may also start an advanced similarity search for this article.