УУЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХИЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ҮЗҮҮЛЖ БУЙ СӨРӨГ НӨЛӨӨЛӨЛ, АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ
DOI:
https://doi.org/10.63570/cykzss46Keywords:
уул уурхай, хилийн аюулгүй байдал, сөрөг нөлөөлөлAbstract
Товч агуулга: Улс гүрний үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт нь түүх, нийгмийн хөгжил дэвшил, цагийн хугацааны явцад хувьсан шинэчлэгдэн өөрчлөгдсөөр байдаг билээ. Иймд улс эх орны хувьд үндэсний язгуур эрх ашиг болсон аюулгүй байдлаа
хамгаалах үйл ажиллагаагаа яаж хангахаас шалтгаалж үндэсний аюулгүй байдал хангагдана. Монгол улсын үндэсний аюулгүй
байдал хангах асуудлын чухал хэсэг нь хилийн аюулгүй байдал нь томоохон байр суурийг эзлэх бөгөөд улсын хил хязгаарын
халдашгүй байдал нь нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал мөнөөс мөн. Монгол улсын эдийн засаг уурхайн ашигт малтмалаас
дийлэнх хувь хамааралтай болж байгаа өнөөгийн цаг үед манай улс газар доорх байгалийн баялгаа хэрхэн үр ашигтай ашиглах нь дан ганц эдийн засаг, экологийн асуудал төдий биш бөгөөд хилийн аюулгүй байдал цаашилбал Монгол улсын үндэсний аюулгүй байдал ноцтойгоор хөндөгдөж байна гэж үзэж байна. Өмнөговь аймагт 461 ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 10,5 сая га газар олгогдсон нь аймгийн нийт газар нутгийн 47 хувийг эзэлж байгаа тоон үзүүлэлт гарч байна.
Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж, олборлолт явуулж буй уул уурхайн үйл ажиллагаанаас байгальд үзүүлэх сөрөг үр нөлөө гарч уг нөлөө нь хилийн аюулгүй байдалд нөлөөлж байгаа талаар тусгасан.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.