ГАЗАР ДЭЭР НЬ МАГАДЛАН ХЭМЖИХЭД МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ 448 МЕТР ГАЗАРТАЙГАА ХЯТАДЫН НУТАГТ ОРСОН БАЙСАН
Keywords:
төмөр зам, газар нутагAbstract
“Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн баатарын тэмдэг зүүж өгөөд гар барихдаа Ерөнхийлөгч “Улсынхаа тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж, энэ шагналыг олголоо" гэсэн” хэмээгээд энэ хүний хоолой зангирч, туулсан замналынх нь ул мөр болж үлдсэн олон гүн үрчлээстэй зовхи нь чийгтээд ирэв. Гурван цаг гаруй хөөрөлдөхөд “Ёстой л баатар ажээ" гэсэн бодол улам лавширч,
хүндлэл, хайр цээж дүүргэж, миний нүдэнд ч нулимс цийлэгнэв. Төрийнхөө
тэргүүнээс "Улсынхаа тусгаар тогтнолд оруулсан хувь нэмрийг тань үнэлж байна” гэсэн үг сонсоход ямар мэдрэмж төрдөг бол гэж төсөөлөхөд одоо ч бахархал, уярал сүлэлдээд байна.
Хэдхэн хоногийн өмнө Хөдөлмөрийн баатар болсон хүн одон медалиа зүүгээд, найрын ширээний ард сууж байгаа болов уу хэмээн төсөөлсөөр очсон намайг Б.Рагчаа гуай тэс өөрөөр угтсан. Тэрбээр энд тэндээ цоорсон, ажлын хувцас, гэрийн шаахайтай ногооны талбайд ажиллаж байв.
Үрээр тарьж буй нялх мод, жимсний бутнуудаа арчилж тордож, тэднийгээ эргэж тойрох нь Б.Рагчаа гуайн хамгийн дуртай ажил гэнэ. 90 нас дөхөж яваа гэхээргүй хөнгөн шингэн тэрбээр “Би өөрийгөө магтах дургүй, дэмий юм” гэсэн Тэгээд дуугаа хураачсан “зөрүүд” өвгөнтэй ийнхүү хөөрөлдлөө.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.