МОНГОЛ-ТУВАГИЙН ХИЛ ХЯЗГААРТ ГАРЧ БАЙСАН ХЭРЭГ ЗӨРЧЛИЙН ТАЛААР ӨГҮҮЛЭХ НЬ
Keywords:
Монгол-Тува, хил хязгаар, хэрэг зөрчил, хилийн гэрээAbstract
Тувагийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд газар, бэлчээр, ус, малын төлөө тэмцэл чухал үүрэг гүйцэтгэж байсан, одоо ч гүйцэтгэсээр байна. Ер нь Тувагийн хүн амын дунд өнөөг хүртэл хамгийн их анхаарал татдаг, эмзэг зүйл бол газрын асуудал юм. Учир нь нэг талаас Тува нар өнөөгийн хил хязгаарыг тогтоох үед монголчууд ч, оросууд ч Тувагаас ихээхэн нутаг таслан авсан хэмээн үздэг, нөгөө талаас газрыг хувьчилбал оросуудад газар нутгаа алдах, дотоодын
зөрчил тэмцэл хурцадхад хүрнэ хэмээн машид болгоомжилдог ажээ. Тйимээс Тувагийн улс төрийн амьдралд нутаг дэвсгэр, газар өмчлөлийн асуудал чухал ач холбогдолтой хэвээр байна. 1993 оны 12 дугаар сард ОХУ-ын Үндсэн хуулийн төслөөр явагдсан бүх нийтийн санал асуулгын үеэр Тувагийн сонгогчдын 65 хувь нь эсрэг санал өгсөн бөгөөд газрыг хувьчлах тухай заалт үүнд нэлээд сөрөг үүрэг гүйцэтгэсэн бололтой. Харин Тувагийн Дээд зөвлөл 1993 оны 10 дугаар сард баталж, 1993 оны 12 дугаар сард дээрх санал асуулгын үеэр хүн амын олонхийн дэмжлэг хүлээсэн БНТУ-ын Үндсэн хуулинд газар хувьчлахыг албан ёсоор хориглосон заалт оржээ. Ер нь Тувагийн Үндсэн хуулийн 11 зүйлд ОХУ-ын Үндсэн хуультай шууд зөрчилдсөн заалт орсон нь ОХУ-ын эрх баригчдыг нэлээд сандаргасан бөгөөд эхний үед эдгээр заалтаа даруй засаж залруулахыг шаардан Москвагийн зүгээс Тувад улс төр, эдийн засгийн хүчтэй шахалт дарамт үзүүлж байв.
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2025 Хил судлал

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.