Хятад, Орос, Израйлийн хил хамгаалалт, түүний онцлог

Authors

  • Ц.Ганболд Докторант, дэд хурандаа Author
  • Ц.Доржням Докторант, дэд хурандаа Author

Keywords:

Хил хамгаалалт, хятад, орос, израйль

Abstract

БНХАУ Ази тивийн зүүн хэсэгт номхон далайн баруун эргээр байрладаг. 9,6 сая хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй улсын хилийн хойд цэгээс өмнөд цэг хүртэл 5500 км, зүүнээс баруун цэг хүртэл 5200 км, 15 улстай хуурай газраар, 6 улстай усаар Хиллэдэг. Улсын хэмжээгээр 23 шэн (аймаг), 5 өөртөө засах орон, шууд харъяаны 3 хоттой. Хүн ам нь 1,3 тэрбум, 56 үндэстэн ястнаас бүрддэг. Хан үндэстэн нийт хүн амын 91,9 хувийг эзэлдэг. Хуй ба Ман үндэстэн хятад хэлийг хэрэглдэг, бусад 53 үндэстэн өөрийн хэлээр ярьдаг бөгөөд 23 үндэстэн нь  өрийн гэсэн бичиг үсэгтэй.
Монгол - Хятадын хил 4673 км урт үүнээс: хуурай газраар 4482,3 км, ой модтой газраар 14,2 км, нуур гол горхийн усаар 190,4 км хиллэдэг. Манай улсын Баян - Өлгий, Ховд, Говь - Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод 8 аймаг, 39 сум, БНХАУ-ын Шинжаан - Уйгарын өөртөө засах орон, Хэйлунизяин, Гирийн муж 10 аймаг, 21 хошуутай хиллэдэг. Ховдын Булган сум, Дорноговийн Замын Үүд, Дорнодын Халх гол сум, Сүмбэр сангийн аж ахуй улсын хилээс 4,5-25 км, бусад газрууд 300 хүртэл км зайд оршдог. 

Published

2025-02-24

Issue

Section

Судалгааны өгүүлэл

How to Cite

Хятад, Орос, Израйлийн хил хамгаалалт, түүний онцлог. (2025). Хил судлал, 12(1), 92-104. https://journal.uia.gov.mn/index.php/bs/article/view/771

Similar Articles

11-20 of 78

You may also start an advanced similarity search for this article.

Most read articles by the same author(s)

1 2 > >>